COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын сугалааны 50 сая төгрөгийн азтан маргааш тодорно

2019 оны 12 сарын 14

Arslan.mn

НӨАТ-ын урамшууллын  арванхоёрдугаар сарын сугалааны тохирол маргааш /2019.12.15/ "Боловсрол" телевизээр орон даяар шууд явагдна. Цахим төлбөрийн баримтыг өнөөдөр 23:59 минутаас өмнө ebarimt.mn баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 50 сая төгрөг хожих юм байна.

Өмнөх арваннэгдүгээр сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор  34462914 дугаартай супер шагналын эзэн тодорч, 90 сая төгрөгийн азтан болсон юм. Нийт цахим татварын системд бүртгүүлсэн 27,209,278 баримт  хамрагдсанаас:

  1. 10 сая төгрөгийн 4
  2. 5 сая төгрөгийн 17
  3. 1 сая  төгрөгийн 244
  4. 100 мянган төгрөгийн 2426
  5. 30 мянган төгрөгийн  24424 баримт тохиролд таарч, нийт 26,660 иргэн азтан болсон билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611589
0 эможи

Зочин
2019-12-14 14:06
keyboard_arrow_up