COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Б.Махбалд холбогдох хэргийг шүүхээс дахин мөрдөн байцаалтад буцаалаа

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хурал нийт найман удаа хойшлогдсон уг хурал өнөөдөр /2019.12.13/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14.00 цагт эхэлж, шүүгч нар шийдвэрээ гаргахаар түр завсарлаад байсан юм.

Хурлын үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө мөн хохирогч хэмээн мэдүүлсэн гэх ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ.

Arslan.mn

Хэргийг эргэн сануулахад, Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг.  Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж  нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
611582
3 эможи

Зочин
2019-12-21 20:58
Махбал гэж нөхөр их баян мөнгөтэй юум гэсэн шүү........
Ххх
2019-12-18 18:24
Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчих вийдээ. Хайрхаан
Зочин
2019-12-14 03:52
Зочин
2019-12-13 21:35
Монголын шүүхийг хэдэн өмгөөлөгчид базжихжээ. Худлаа нааж байгааг нь мэдсээр байж үгнээс нь ер гарахгүй юмаа
keyboard_arrow_up