COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд ЭЦА-наас хийсэн ажлаа тайлагнаж байна

2019 оны 12 сарын 13

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдын баталсан “Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанаас дараах ажил, арга хэмжээг зохион явуулжээ.

Arslan.mn

Аяны удирдамж, төлөвлөгөөг албаны нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж, албаны бүтцийн нэгжийн газар, хэлтсээс хийж хэрэгжүүлэх ажлын саналыг авч нэгтгэн алба хаагчдын сэтгэлгээ, хандлагад эерэг байдлыг төлөвшүүлж, нөлөөлөх замаар аливаа төрлийн сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Зөв хэвшил, хандлага-II” аяныг албаны хэмжээнд зохион явуулах 12 заалт бүхий салбар төлөвлөгөөг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлуулж, төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээг зохион явуулсан байна. .

Үүнд: 

 1. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн доктор, зөвлөх эмч Н.Отгоныг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр урьж ирүүлэн албаны нийт алба хаагчдад “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хор, уршиг” сэдвээр сургалт зохион байгуулжээ. .

Arslan.mn

2. Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч нарыг урьж “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нийт бие бүрэлдэхүүн орсон. Тухайн сургалтын хүрээнд зөв хооллолт, амьдралын зөв хэвшил, хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлөх вэ зэрэг сэдвээр яриа таниулга хийж, зөвлөгөө өгч ажиллажээ.

3. Монголын Эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугарыг урьж, “Эх оронч үзэл”, “Архидалт” зэрэг сэдэвт сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Цогтсугар сургалтын хүрээнд архины ховслог чанарт хууртаж, сэтгэцийн хамааралтай болох эрсдэл, эх оронч үзэл санаа зэрэг сэдвүүдээр алба хаагчдад сонирхолтой яриа таниулга хийсэн байна.

4. “Мод тарих үндэсний өдөр зарлах" тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн" Соёл, спорт, амралт аялал жуулчлалын цогцолборт 25 ширхэг агч, 10 ширхэг шинэс, 2 ширхэг далан хальс нийт 37 ширхэг мод тарьж суулган мэдээллийг албаны цахим сайтад байршуулжээ.

Arslan.mn

5. Алба хаагчдын авьяас, ур чадварыг нээн илрүүлэх зорилгоор “Цагаан шонхор” яруу найргийн уралдааныг алба хаагчдын дунд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд зохион явуулж, ирүүлсэн бүтээлүүдийг Монголын зохиолчдын эвлэлийн хорооны гишүүн Г.Түмэндэмбэрэл тэргүүтэй 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй комиссоор шүүлгэж, шагналт байрт шалгарсан алба хаагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан байна.

Arslan.mn

6. Алба хаагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны нэгдмэл байдлыг бэхжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас алба хаагчдын дунд спорт явган аялал зохион байгуулах” тухай удирдамж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны /код 941/-ын 941.6.7 журмын Биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулах ажлын хүрээнд тус албанаас энэ оны 10 дугаар сарын 12-ны өдөр “Намар-Эрүүл цагдаа” явган аяллыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Богд-Хан” ууланд зохион байгуулсан. Явган аяллын хүрээнд уулын оргилын очих цэгт түрүүлж хүрсэн алба хаагчийг тодруулж, урамшуулан хэлтсүүдийн дунд олс таталтын тэмцээн зохион явуулан, түрүүлсэн алба хаагч, хамт олныг шагнаж урамшуулжээ.

Arslan.mn

Аяныг зохион явуулах тайлант хугацаанд төлөвлөгөөнд тусгагдсан алба хаагчдын гэр бүлийн гишүүдтэй уулзалт зохион байгуулах, тэдний санал хүсэлтийг хүлээн авч, сэтгэл зүйн сургалт зохион байгуулж, “Сүлд” чуулгын тоглолт үзүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил, дутагдлын талаар Нийслэлийн Прокурорын газартай хамтран сургалт зохион явуулах, алба хаагч бүрээр талархлын захиа бичүүлж, гэр бүл, ойр дотны хүмүүст хүргүүлэх, хувцсыг цэвэр, үзэмжтэй өмсдөг, соёлч алба хаагчийг шалгаруулах зэрэг ажлуудыг зохион явуулахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ ЭЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611547
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up