COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Сургуулийн үдийн цайнаас ХОРХОЙ гарчээ

2019 оны 12 сарын 12

Arslan.mn

Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нэг ангид үдийн цайнд өгсөн үзэмний шүүснээс хорхой гарчээ.

Тодруулбал, иргэнээс үүнийг шалгаж өгнө үү гэсэн гомдлыг аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд ирүүлсэн байна.

Тухайн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх байсан ч амралтын өдөр таарсан, хоолны дээжийг 72 цаг хадгалаад устгадаг зэрэг шалтгаанаас үүдэн нарийн шинжилгээ хийх боломжгүй болжээ. Тус сургуульд үдийн цай нийлүүлдэг "Нью Арвай Фүүдс" компанийн цайны газрын тогооч хэлэхдээ “Манай хоолноос өт гараагүй. Тухайн хүүхдийн аяга өтчихсөн байх магадлалтай” гэх тайлбар өгчээ. Өнгөрсөн жил хүүхэд үдийн цайнаас хордлого аван эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч гарч байв.

Үдийн цайнд чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг, гал тогооны орчин нөхцөл ариун цэврийн шаардлага хангадаггүй гэх гомдлыг эцэг, эхчүүд тавьж байлаа.

Arslan.mn

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
611514
1 эможи

Зочин
2019-12-13 02:06
keyboard_arrow_up