COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гадаадын тагнуулын албатай хамтарч байсан ИРГЭНД найман жил ХОРИХ ЯЛ оноов

2019 оны 12 сарын 11

Arslan.mn

Манай улсын иргэн А.Адъяа гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл цуглуулж байсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлжээ. Улмаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж.

А.Адъяад холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын эсрэг явуулж буй тагнан, турших болон бусад хууль бус үйл ажиллагаандаа манай иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэх болсон. Энэ нь эргээд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгаад хаана, хаанаа анхаарах шаардлагатай болжээ.

Г.РАВЖАА

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611457
2 эможи

Зочин
2019-12-11 20:14
Эх орон , ард түмнээсээ урвасан урвагчид яасан ч бага ял өгдөг юм бэ .
зочин
2019-12-11 18:08
наад хүнэнцэр чини одоо монголд хэрэггүй.эх эцэг ах дүү хамаатан саднуудыг ни монголоос хөөж зайлуул ийм хог төрүүлсэн эцэг эх монголд хэрэггүй ээ
Зочин
2019-12-11 09:32
Эх орноосоо урвасан хулгайчыг шоронд нь цааш нь харуулбал таарна.
keyboard_arrow_up