COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг ЯЛЛАГДАГЧААР татжээ

2019 оны 12 сарын 10

Arslan.mn

-800 ОРЧИМ ХОХИРОГЧ ТОГТООГДСОН ҮҮНЭЭС 200 НЬ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН-

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалаад хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийж тэр ч бүү хэл жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан билээ.  Учир нь тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар нь "Амар амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан байдаг.

Гэсэн хэдий ч орон сууц одоог хүртэл баригдаагүй бөгөөд 300 гаруй иргэнээс 4 тэрбум гаруй төгрөгийг залилж авсан хэмээн хохирогчид мэдээлж байсан.

Харин өнгөрөгч наймдугаар сарын 19-нд цагдаагийн байгууллагад гаргасан иргэдийн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар “Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзод Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж цагдан хорьжээ.

Нотлох баримтад авагдсанаар нийт 800 орчим иргэнтэй гэрээ хийх замаар залилан мэхэлж хохироосон нь тогтоогдсон тул өнгөрөгч аравдугаар сарын 23-ны ийнхүү яллагдагчаар татжээ.

-ХОХИРОГЧ 600 ОРЧИМ ИРГЭД ЯАРАЛТАЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодрууллаа.

-“Нарны хүү, сарны охин” компанийн захирлыг яллагдагчаар татсан гэсэн мэдээлэл байгаа юм. Энэ талаар?

-“Иргэдийн өгсөн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас зохих шалгалтын ажиллагааг явуулсан. Улмаар нийт 800 орчим иргэн хохирогчоор тогтоогдсон. Харин одоогийн байдлаар 200 гаруй иргэн ирж мэдүүлэг тайлбар өгсөн байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст тус хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа. Иймд энэ байгууллагад залилуулсан иргэд байх юм бол хохирогчид тус дүүргийн мөрдөн байцаах тасагт яаралтай очиж албан ёсны гомдлоо гаргах шаардлагатай байна” гэв.

У.Уранцэцэг

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
2
sad an post
6
ouch an post
2
confuse an post
3
angry an post
7
611419
32 эможи

зочин
2020-01-07 18:35
буцар залилагчид , лакшири хаус энд эстэйт ххк 60 орчим иргэнээс 6 тэрбум төгрөг аваад 6 жил болж байна, энэ мэт луйварчидийг яах уу
Tsagdaa minii amidrald
2019-12-15 09:53
Цагдаа миний амьдралд хэрэг болсон бил үү? Өдий 33 наслахдаа үнэн зөвөөр шийдсэн ганцхан замын цагдаагийн хэрэгтэй таарсан юм байна. Аан тийм өө тэр чинь нээрээ кинон дээрх юм байна.
MERGEN DEVELOPMENT
2019-12-11 22:25
Narantuuliin hajuudah hudaldaaniI languugaar bas zalilsan olon hvn hohiroogood odoo shorond bn da. A.UYANGA zahirAl awgai
Зочин
2019-12-11 21:55
Zevuun novsh ve
Зочин
2019-12-11 20:00
Tsagdaagiin. Gazarch. Bas. L. Bazuultsan. Banana dooooooo
Зочин
2019-12-11 15:58
ahlah deslegch tsoltoi uyiinh n zurgiig tawitsan bn shtee
Зочин
2019-12-11 02:16
ter televez radio surtalchlaad bsan tv-nuud bas hamsaatan ym bishuu
Ийм гэж бодсонгүй ээ
2019-12-11 01:52
Саяхан л эхнэртээ 200 бэлэглэж байсан мундаг юмаа л гэж бодож байлаа.
хх
2019-12-10 23:34
ene нямдоржийн ах дүүү зайлаагүйм ү
davaa
2019-12-10 23:26
gol munguu avmaar ba
Иргэн
2019-12-10 22:05
800 иргэний хэдэн арван жил цуглуулсан мөнгийг залилсан этгээд 5 жил суугаад л гараад ирнэ дээ аягүй бол. Гараад ирэхэд нь амьдралд нь хүрэлцээтэй мөнгө бэлэн. Муу новшнууд
Зочин
2019-12-10 12:39
1
2019-12-10 10:50
unuu margaashgui ashiglaltad orno geed ih surtalchilgaa yavuulsan da
keyboard_arrow_up