COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг цагдаа болон онцгой байдлын албан хаагчид аварчээ.

Тодруулба, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” авто засварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага 2019.12.09-ний шөнийн 03:34 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очиж иргэн О /22 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611392
0 эможи

Зочин
2019-12-10 01:13
keyboard_arrow_up