COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хүчирхийллийн үүр болсон ТАНСАГ сууцнаас насжилт нь дууссан УМГАР өрөөнд тэд илүү жаргалтай

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Чих дэлдийлгэм таагүй явдал, эсрэгээрээ магнай тэнийм баярт мөч аль аль нь сүлэлдсэн, өнгө алаг нийгэмд бид амьдарч буй. Их хотын амьдрал өнгөц харахад тайван мэт санагдавч хүмүүний эрх зөрчигдсөөр л байгаа. Хүчирхийллээс улбаалж хэний ч өмнө хийсэн гэмгүй бага насны хүүхдүүд очих гэр, оочих аягагүй болон үлдэж, нөхрийн хатуу гараас дайжих эхнэр, эх хүн түр хамгаалах байрыг зорьж буй. Бодит байдал ямар байгааг уншигчдадаа хүргэхээр бид Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харъяа Түр хамгаалах байрыг зорилоо. 

Тус байрыг гаднаас нь харвал хар өнгийн сараалжин төмрөөр хашаалсан цагаан байшин. Байшин руу ормогц жижүүрийн цагдаа биднийг хүлээн авч, бичиг баримт шалгасныхаа дараа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн IV зүйл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчмыг баримтлан Түр хамгаалах байрны байршил, үйл ажиллагаа, үйлчлүүлэгч, хохирогчийн хувийн нууц мэдээллийн талаар бусдад залруулахгүй байх үүргийг хүлээж баталгаа гаргаж байна” гэх бичиг танилцуулж, гарын үсэг зуруулав. Ийн хоёр талын эрх үүрэг, итгэлцлийн дор тус байрны үйл ажиллагаатай танилцахаар боллоо. Хамгаалах байрны байршлын мэдээлэл ил, тодорхой байвал хохирогчийг хүчирхийлж, дарамтлах нь ихсэх, хүчирхийлэгч ирж халдлага үйлдэх магадлал өндөр байдаг тул баталгааны хуудсанд гарын үсэг зуруулдаг гэнэ. 
Одоогийн байдлаар уг байранд таван өрхийн 13 эх, хүүхдийг  түр хамгаалалтад аваад байгаа аж. Нэг өрөөнд 2-3 ор, хөргөгч, шүүгээ, аль хэдийнэ тохижсоныг нь илтгэх хүүхдийн ном, хувцас эдлэл, ахуйн хэрэгсэл энд тэнд дэл сул харагдав. Ийн тэдний өрөөгөөр түр саатах хооронд эх хүүхэд болон тус байрны ажилчид үдийн цайгаа ууж байлаа. Цайлж дууссан  бололтой гурав орчим настай охин хоолны өрөөнөөс гарч ирэв. Хаана буйгаа, ямар шалтгааны улмаас энд байгаагаа мэдэх нь бүү хэл аавын хатуу гарыг мартаж орхисон гэмээр гэнэн цайлган инээмсэглэлийг түүнээс олж харлаа. “Сайн уу” хэмээн гараа даллахад, нүдээ ирмэн өөдөөс нь инээхэд, хийсэн үйлдэл бүрийг минь яг таг алдалгүй дуурайв. Хоолны газраас ээж нь гарч ирэн, түүнийг өрөө рүүгээ хөтлөн явахад эргэн, эргэн сониучхан харсаар байлаа. Хүүхэд ийм л хайр татам, гэгээлэг. Тэд бол хар толбо тогтоогүй цагаан цаас юм. Гэтэл томчууäын өмнө хийсэн буруугүй хэр нь тэд хар бараан асуудлын золиос болон, хохирч, өнөөх цагаан цаасанд хэзээ ч арилшгүй хар толбо үүсэж буйд харамсаад баршгүй. 

Б.ГАН-ЭРДЭНЭ: УДАА ДАРАА ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ, АМИА АЛДСАН ТОХИОЛДОЛД Ч БИЙ

Түр хамгаалах байранд 2014 оноос хойш өдийг хүртэл нийт 1875 хохирогч хүлээн авчээ. Үүнээс насанд хүрсэн эрэгтэй 12, эмэгтэй 670, эрэгтэй хүүхэд 596, эмэгтэй хүүхэд 597 байна. Харин энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 112 гэр бүлийн 255 хохирогч хүлээн авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31 хувиар өссөн үзүүлэлт аж. Эндээс гэр бүлийн хүчирхийлэл жил өнгөрөх тусам өсөн нэмэгдэж байгааг харж болох юм.  “Өвлийн улиралд, дайрч, давшилж байгаа эр нөхрөөсөө яарч сандран зугтаахдаа хүүхдээ хувцас өмсүүлж амжих бүү нүцгэн шахуу тэврээд, гүйгээд ирдэг” хэмээн ярих хүн бол Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ. Тэрбээр “Гэр бүлийн таарамжгүй харилцаа, санхүүгийн боогдмол байдал, архидан согтууралт зэргээс шалтгаалан хүчирхийлэл ãàðäàã. Мөн гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон маргаан хүчирхийллийн гол шалтгаан болж байна. Хамгийн гол нь ёс суртахуун, суурь хүмүүжлийн асуудал их чухал. Түр хамгаалах байранд нэг хүн хэд хэдэн удаа ирэх тохиолдол бий. 2014-2019 онд нийт 256 иргэн давтан ирсэн. Үүнээс 175 нь тав болон түүнээс дээш удаа ирсэн. Удаа дараа хүчирхийлэлд өртөж, амиа алдсан тохиолдол ч бий. Хүчирхийлэл үйлдэгч цагдаагийн байгууллагад дуудагдахдаа эхнэртээ уурлаж, улам өс санадаг. Өнгөрсөн оны сүүлчээр хүчирхийлэлд өртсөн иргэн олон удаа дуудлага мэдээлэл өгдөг байсан. Нэг удаа дуудлага өгөхөд нь нөхрийг нь эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад эгчийндээ хоносон. Өглөө нь гарахдаа хутга авч яваад гэртээ очиж эхнэрээ алсан тохиолдол сонсож байсан. Алах алахдаа эрүүг нь зааж, заналтайгаар хөнөөсөн” хэмээв. 

А: ААВЫГ ЧАНГА ХАШХИРАХАД ЗӨНДӨӨ АЙДАГ

Энд орон нутгаас ч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс ирдэг бөгөөд одоогийн байдлаар нэг гэр бүлийн гурван хүн байна. Бүрэн хамгаалалтад буй эмэгтэйчүүд бүгд хоёр хүүхэдтэй бөгөөд олонх нь бага насных байв. Тэдний нэг болох А “Би найман настай. Одоо гуравдугаар ангид сурдаг. Энд зөндөө олон найзтай болсон. Бас гоё тоглоомоор тоглодог. Манай найзыг Маралаа гэдэг. Энд байх илүү гоё байна. Аавыг чанга хашхирахад зөндөө айдаг” хэмээсэн. Энд буй хүүхдүүдийн тав нь эрэгтэй, гурав нь эмэгтэй. Учраа мэдэхгүй жаахан үрс энд төрсөн гэртээ байдгаасаа илүү сэтгэл хангалуун, жаргалтай байна. Хүчирхийллийн үүр болсон тансаг орон сууцнаас, насжилт нь дууссан умгар өрөө тэдэнд илүү жаргалтай аж. Гэвч тэд Түр хамгаалах байрны түр оршин суугчид.
Долдугаар өрөөнд байрлаж буй,  “Би үүнээс өөр өмсөх хувцасгүй ирсэн. Энд арав гаруй хонож байна” гэх эмэгтэй бол 30 гаруй насны иргэн М. Тэрбээр “Нөхөр маань намайг үг яриагаар доромжилж, дарамталдаг.  Хаашаа ч явсан үргэлж хардана. Энэ нь сэтгэл зүйн гүн дарамтад оруулдаг юм байна. Биед халдаж, зодож нүдэхийг хүчирхийлэх гэж ойлгодог байсан. Гэтэл үгүй юм байна. Үг яриагаараа нийгмээс тусгаарлаж, чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлж, кино үзэх боломж олгох бүү хэл, дотнын хүмүүстэй минь уулзуулдаггүй. Тэр хүний бодлоор, би гэртээ хоол хийгээд, хог шүүрдээд байж байх ёстой бололтой. Би тийм амьдрал сонгомооргүй байна. Хүүхдийнхээ төлөө зүтгэхгүй бол энэ хоёр маань эрэгтэй хүн хараад айдаг болбол яах юм. Надад хүртэл эрэгтэй хүнийг хараад жийрхэж, үзэн ядах сэтгэл төрж байна. Тэгэхээр эмэгтэй хүн сонголтоо зөв хийх ёстой. Хэрвээ хүчирхийлэлд өртөж байгаа бол хурдан хугацаанд 102, 107 утсанд хандан зөвлөгөө авч, өөрийгөө хамгаалуулах хэрэгтэй” гэв. Түүний бага хүү энд ирээд гурван найзтай болсон гэнэ. Түр хамгаалах байрны нарийн бичгийн ажилчид энд буй хүүхдүүдийг сургууль руу нь зөөж, хичээл тарах цагт нь очиж авдаг гэнэ. Мөн энд ирээд хоёр хонож буй эмэгтэй “Хоёр хүүхэдтэйгээ хамт ирсэн. Өнгөрсөн амралтын өдөр нөхөр минь надад гар хүрсэн. Тэр өдөр би цагдаад дуудлага өгч, хоёр хоног эгчийндээ байхаар болсон. Дараа нь хоёр хүүхдээ дагуулаад гэртээ ортол дахиад зодсон. Эхнийх нь шийдэгдээгүй байхад дахин гар хүрэхээр нь энд ирсэн. Хүчирхийллийн хохирогчийн асуудлыг энд хурдан шийдэж өгдөг гэж сонссон. Урьд нь нялх биетэй байхад зоддог байсан. Үг хэлээр доромжилж, цохиж, зодоход нь “Зүгээр болох байх” гэж найдаад юм хэлдэггүй байсан. Эхэндээ намайг зоддог байсан бол сүүлдээ охинд минь гар хүрдэг болсон. Нэг өдөр охиныг минь алгадсаныхаа дараа “Муухай хараад байна уу” гээд өшиглөсөн. Тэгэхээр нь гэр бүлийн хүчирхийлэл даамжирч байгааг ойлгоод, хүүхдүүд минь хичээл сургуулиа хаяж магадгүй, ер нь учирч болох эрсдэлээс хамгаалъя гэсэндээ энд ирсэн. Нөхөртөө хууль дүрэм байдгийг мэдрүүлье гэж бодсон. Хүүхэд төрүүлснээсээ хойш таван жил гэрт суусан, ажил хийе гэхээр хийлгэдэггүй. Сургалт, семинарт сууж өөрийгөө хөгжүүлье гэхээр “Хүүхдээ хараад байж бай” гээд нийгмийн ажилд огт оролцуулдаггүй. Үүнийгээ миний эрх чөлөөнд халдаж байгаа явдал гэдгээ мэддэггүй. Ерөөсөө л гэр орноо цэвэрлээд, хоол унд хийгээд гэртээ байх ёстой гээд ойлгочихсон. Урьд нь түр хамгаалах байрны талаар хэвлэлээр сонсож байсан ч өөрөө ирэх юм гэж санасангүй. Энд доод тал нь хоёр, цаашлаад 5-6 хүүхэдтэй хүн ирж байна. Том охины минь хичээл түр завсардсан” гэв. Мөн “Эндээс гэр бүлийн хүчирхийлэл жилээс жилд ихсэж, газар авч байгаа нь харагдахаар байна. Үүнийг төр, засаг анхааралдаа авч хуулиа чангатгаасай. Торгууль, баривчилгаа төдий биш, дахин хүчирхийлэл үйлдэхгүй болгох талаас нь ажил хийгээсэй. Энд байгаа эмэгтэйчүүдийн дийлэнх нь гараад салах өргөдлөө өгнө гэж ярьж байна. Гэтэл цаана нь хүүхдийн ирээдүй бий. Тэгэхээр эхнэр, нөхөр хоёуланд нь хуулийн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, нөхөр нь архи уудаг бол эмчилгээнд явуулах, эхнэрийг нь нөхөртэйгөө яаж харицах талаар сэтгэл зүйн хувьд бэлдэх зэргээр тулж ажиллаасай. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл бага ч болов буурах болов уу” хэмээн ярилаа. 

ХОХИРОГЧДЫН 80 ГАРУЙ ХУВЬ НЬ АМИА ХОРЛОХ ТУХАЙ БОДСОН БАЙДАГ

Гэр бүлийн хүчирхийлэл нь нэг нэгэндээ гар хүрч, зодох хэмээх ойлголт нийгэмд давамгайлдаг. Хэн нэгэнд уурлан бухимдаж, элдвээр хэлэх, эсвэл ялгаварлан гадуурхах нь сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэж буй хэрэг аж. Харин иргэд үүнийг тэр бүр мэддэггүй гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ төрлийн хүчирхийлэл өнгөц харахад сүртэй зүйл биш байж болох ч хүний сэтгэл зүйд дарамт учруулж, улмаар сэтгэл гутралд хүргэдэг аж. Харин сэтгэл гутралд орсон хүний биеийн байдал өөрчлөгдөж, ядарч сульдах, хоолны дуршилгүй болох, хорт зуршилд автах, улмаар амиа хорлох тухай боддог гэнэ. Нэг үгээр тоомжиргүй хэлсэн үгс хүний амийг авч одох аюултай юм. Энэ талаар болон үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн байдлын тухай Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалдах байрны жижүүрийн сэтгэлзүйч, цагдаагийн ахмад Ц.Тогос “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд сэтгэл санаа, бие махбод, бэлгийн, эдийн засгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийллийн хэлбэрийг заасан байдаг. Энэ дөрвөн хүчирхийлэл дангаараа байна гэж байхгүй. Дандаа хавсардаг. Тухайлбал, эхнэрийнхээ биед гар хүрдэггүй мөртлөө элдвээр доромжилж сэтгэл санааны дарамтад оруулж, мөнгө төгрөг захиран зарцуулах эрхийг нь боогдуулдаг бол эдийн засгийн хүчирхийлэл давхар явагдаж байна гэсэн үг. Хохирогч нар сэтгэл санааны том өөрчлөлттөй, шоконд орсон байдалтай ирдэг. Нийгэм даяар эмэгтэй хүн хохирогч гэсэн хандлага давамгайлдаг. Гэтэл эрэгтэй хүн бие махбод гэхээсээ илүү ихэвчлэн сэтгэл санааны хүчирхийлэлд өртдөг учраас айж түгшихээс илүү ичиж, санаа нь зовсон, нэр төрөө хамгаалсан байдалтай байдаг. Эмэгтэй хүний хувьд айдас түгшүүрт автаж, сэтгэл гутралд ордог. Мөн хүчирхийлэлд өртөж байх хугацаандаа амиа хорлох үйлдэл хийдэг. Ээжүүдтэй хамт хүүхдүүд дагаж ирдэг. 12-оос дээш насны хүүхдүүд ээжтэйгээ адил айдас түгшүүртэй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, нүдэнд нь айдас хургасан, чангахан дуу чимээнээс цочирддог болсон байдаг. Зарим нь эрэгтэй хүн харж чадахгүй болтлоо айдас, түгшүүрт автсан байх нь бий. Мөн хүчирхийлэл хүүхдийн нүдний өмнө үйлдэгддэг учир ээжийг минь ингэчих болов уу гэсэн зовнилтой, ээжийнхээ өмнөөс хариуцлага үүрэх гэдэг. Тухайлбал, намайг буруу зүйл хийвэл ээжийг минь зодчих болов уу гэсэн санаа зовнилтой байдаг. Нийт хохирогчийн 80 гаруй хувь нь амиа хорлох тухай бодсон, оролдлого хийсэн байдалтай ирдэг” гэв. Мөн “107 тусгай дугаарын утсанд нэг шөнө 50-60 хүчирхийллийн дуудлага ирдэг. Үүний 30 гаруй хувь хүчирхийлэлд өртсөн хүмүүс байдаг. Эрэгтэй хүн хааяа нэг залгана. Дийлэнх нь эмэгтэй хүмүүс тусламж эрдэг. Сүүлийн үед гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй хүчирхийллийн дуудлага их ирж байгаа” хэмээн ярилаа. Түр хамгаалах байранд ирсэн 155 эмэгтэйгээс гэр бүлийн хүчирхийллийг яагаад удаан хугацаагаар нуун, тэвчдэг талаар судалгаа авахад хүүхдээ өнчрүүлэхийг хүсээгүй 41, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд засарна гэдэгт найддаг 44, сүрдүүлэлт, заналхийллээс болж нуудаг 29, эдийн засгийн хувьд бие даан амьдарч чадахгүй 22, хайртай бол хартай байдаг гэсэн ойлголттой 28 гэсэн үзүүлэлт гарчээ. Эндээс эмэгтэйчүүд хэчнээн их зүйлийг нуруундаа үүрч, ямар их тэвчээр заадаг болохыг харж болно. Гэвч энэ нь бахархаж, сайшаамаар зүйл огт биш юм. 

114 ДЭХ ЖИЛИЙНХЭЭ НҮҮРИЙГ ҮЗЭЖ БУЙ БАЙР

ХЗДХ-ийн сайдын 2014 оны А/12 тоот тушаал, ЦЕГ-ын 71 дүгээр тушаалаар Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулж, түүний харьяанд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг Түр хамгаалах байрыг байгуулсан. Урьд нь уг байранд тэнэмэл хүүхдүүдийг байрлуулдаг байсан гэлцдэг. Барилгын хувьд Дондогдулам хатны ядуусыг тэтгэдэг байсан, 100 жилийн насжилттай байр юм. Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ  “Байрны нөхцөл байдал их хүнд. 2016 онд мэргэжлийн хяналтын газраас хүн амьдрах нөхцөлгүй гэсэн дүгнэлт гаргасан. 100 жилийн настай барилга шүү дээ. Түүхийн дурсгалт барилга учраас засвар хийж болохгүй. Мөн өргөтгөл хийх гэхээр нурж, унах гээд байдаг. Одоогийн байдлаар байрныхаа нөхцөл байдалд тааруулаад найман өрөөнд 30 үйлчлүүлэгч байрлуулах хүчин чадалтай байна” гэв. Иргэд болон байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хашаа барьж өгөх, дээвэр будах, хэрэглээний зүйлс өгөх зэрэг тусламж, дэмжлэг үзүүлдэг аж. Мөн тус байранд байрлаж буй хүмүүсийг өдөрт таван удаа хоолонд оруулдаг бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газар хоол хүнсний хангамжийг нь бүрэн хариуцдаг гэнэ. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
3
confuse an post
angry an post
7
611369
21 эможи

Zochin
2019-12-13 07:58
2 jiliin umnuus nuhurteigee niilsen. Anh niilehed ih l saihan zantai tusch hun bsn. Iim hun bdgaa bi yamar ih aztai hun ve gj boddog bailaa. Naizuud maaniu halamjtai zaluutai suusan gj ataarhaad l . Udalgyi huuhedtei ch bolson..Eeu aavtai manaid tusdaa uruund amidardag yum. Udalgui aash zan ni huvurch sav l hiivel uurlaj hashgichij gerinhnig maani alna talna. Tanai daramtand amidarch chadahgui ter chin tgd bn ene chun ingeeed heleech tneg pi z mini ene ter geed gar ch hurdeg bolloo. Tgd yavna huuhde avaad yavba geh yum. Tursun eej ruugee hurtel dairdag hund yaj huuhdee uguh ve dee
O.g
2019-12-11 13:27
Hvnii amidral hetsvvdee hetsvv yumdaa gegdiig vneheer l mederch bn. Ene medeelliig unshaad vneheer tend baigaa hvmvvsiig argagvidee baigaag oilgoj bn vr hvvhdvvdee bodood tesej baigaa bidnii setheliig vrs mini tom bolno doo gsn gantshan itgeleer amidraliig arai ungulug harahchamain ayadaj yawah ch bas hetsvv l bn daa. Yaltaich bilee dee. Huulibesooroo hamgaaluulj chadahgvi yawaa mash olon ger bvliin neg bn.
Tsenguun
2019-12-11 08:34
Minii eej ih mundag tewchertei hun olonch udaa urshuj uuchilj bsan aawiig. Aaw gj nerleheed bas l hetsu hun shuu dee. Zaluuda dunguj 18 hurenguten suuchihad jil daraalan 3 n huuhed turuulseni etsest. Baij bgaad or sorogui alag bolno irher ni buun heruul zodoon tanar zail ene gerees tanai hamatan sadanguid guilagchid eejiig zodooh zodohdoo danda tolgoi tarihluu ni ushigchin yum murgulen olon jil tm daramttai yawasan yum ewdelen shiden eejigee umuruhur zodon tsagdaa irsench todgui bsan sht ter uen tsagdaa gj de ger buliin asuudal gd awaaj heltsedegui. Eejii min 3n huuhede usguhiin tuld buhiil amidrala zoriulj terni bairnas yawchuul 3n huuhed min hetsu bna gd teseed hamag zaluu nasaa ungurusundu . Ah min tom zaluu boltol zundu l ih daramtand bsan neg udaa ene etseg gj yumiig alchuul buhiil amidral goyo bolchih yum shig bodooj bsan. Ah min tom zaluu bolj eej hoer dvvge umurch hamgaldag bolsonos hosh amar amgalan bna da. Eej min ternees 50 nas hureed tusda amidardag bolson odoo eej min tawin buten noirtoi honjiin.
чимгээ
2019-12-11 00:10
энэ хүмүүс чн ямар аймаар юм бэ? миний хань маш сайн хүн лдээ. Гэвч тѳрсѳн дүү охиныг маань нѳхѳр нь зодож гэрээсээ хѳѳгѳѳд, архи ѳдѳр болгон ганцаараа уугаад, дүүгээ ѳмѳѳрсѳн намайг гич, янх гэж дуудаад очсон чн үсийг мн тэр муухай том нудрагандаа 3 ороож зулгааж доош дараад хажуугаар нь нүүр амруу нѳгѳѳ гараараа цохиод, бага эрэгтэй дүү мн ирж намайг ѳмѳѳрч барьцалдаж аваад бѳѳн юм болсон. Дүү ирээгүй бол миний хонго хүрсэн үс минь хуйхаараа бхгүй болох байсан бхдаа. Саяхан бас шүдийг нь хугартал зодоод толгой дух булдруу болтол зодсон бсан. Би дүүргийх нь цагдаад ѳгсѳн. 2 Жил ѳгнѳ гэсэн байсан. Дүү минь их зѳѳлѳн, хадам хѳгшин нь хэвтэрт удсан, 12 жил тр хүний баас шээсийг зѳѳж бн. Нѳхѳрѳѳ хүндэлдэг хариуцаж хэрэлддгүй, маш ажилсаг, 10 гаруй үнээ зунд сааж хэдн тѳгрѳг олдог, ѳвѳл зунгүй үхэр малыг нь аялуулж залуу сайхан насаа ѳнгѳрѳѳсѳн хүн. Нѳхѳр нь павжий гнүү хачин юмаа тоглоол ѳдѳр шѳнѳгүй, эхнэртээ сайхан 50 мянгаар гутал авч ѳгч бгаагүй, х бохс тоглоомыг 350000 р хэдэн ч удаа авч тоглов.Хайран сайхан дүүг мн ёстой муухай гундааж бгаам лдаа. Салгачия гэхээр дүү ѳѳрѳѳ хүүхдүүдээ ѳнчрүүлхгүй гээд ѳѳрѳѳ гуйхаар нь гүйж очоод. ёстой бүтэхгүй.тэр нѳхрийг эрүү үүсгэж бгаан гн. Намайг гомдлоо буцаагаач гээд.
Zorigoo
2019-12-10 23:55
2016 ond huuchnii zaluu nasnii durlal.20 toi ueiin....Bi n 3 huuhedtei 2 ch tom bairtai tom mashintai jib mashintai togtson ajiltai orlogotoi bolomjiin amidarch bgaad ehner maani naimasnd yvdag bolsonoos hoish uur zaluuhan banditai yvaldaad diildehee bolison 3 sar guigaad araas n guigeed uchirlaad uurlaj uzeed diildeggui . Getel ene uer minii bagiin zaluudaa 16 tai baihad n ( nadaas 3 duu ) ohintoi uerheed suuh gej baisan manai eej zagnaad tamhi tattdag ajilgui , ar ger n hool hiij zardag geed durguitsaad huuguud yvuulsan.Bas ter ued naiz ohintoigoo honono gej garaad manai naiztai tsug uugaad 3 uul honoson baisan ter ued eejn heldeg ch zuv sanagdaad suudalaar gerluu n yvuulsan baisan ohin maani nadtai fbuugeer holbogdood hotod irvel uulzii gesen.Bi ch hot orood uulzah huseltei bsan ch zugataad uulzahgui hudlaa helsen chin bi chamaig medne avgai chin uur zaluutai yvaldaad hetsuu baigaa bi chamd ydaj setgeliin dem bolie uulzii geheer n uulzaad huuruldluu. Getel Nuhuruusuu salaad 7 jil gants bie ohintoigoo 2 uul hotod neg kompanid ajillaad amidarch bna chamaig 20 jil bodloo chamaig avgai chin ih hartai changa huuhrn baidag geheer n oirtoj chadahgui udlaa geed odoo ter huuhend huurtagdaj amidraad yahav nadad chi heregtei minii anhnii hair geed zunduu l ium bolloo tgeed bi ch tanij medehgui huuhen bish gej bodood ( Ydaruu ch gesen taalagdfag huuhen bolohoor tgeed ch ter ued setgel sanaa avah iumgui boltson baisan ued) gereesee chemodantai huvtsasaa avaad l garsan... Tegeed jiliin daras huurhun ohintoi bolson.( Jich bi n 3 banditai bagan 5 dugaar angi tom n 18 tai blas). Ter pivo uuh durtai 6 pivo uugaad l tasarna.tegeed sogtuu n medegdehgui yrial bna margaash teriigee medehgui .Ingeed odoo ohin maani 1 oi 3 sartai bi n huduu teevert yvahaar urgelj uuna. Tsug uuhaar zuv zugeer baij bgaad agsan tavina hudlaa orilno tom ohinoo daramtlana zodno. ( JICH...BAS NEG UUR HUNII TOM BANDI BAIDAG AAV DEEREE.) Uuhaaraa zaaval tasartlas uuna. Naizuud n bugd meddeg uulzahaaraa pivo avch ugdug tamhi avch ugdug eregtei hun shig geedl uulgadag baisa n baigaan.Nadad ch uuruu yridag baisan gantsaaraa bolohoor ajilaa taraad gertee oroidoo 4-5 pivo avaad orood gantsaaraa uugaad sursan geed . Suuliin ued bi n tsug uudag bolloo teged urgelj heruul zodoon .Sogtohooroo aimar agsan huuhdee daramtlaad zodoo eldeveer heleed namaig bainga gereesee huuguud eldeveer heleed margaash n gulug bolood dugarahgui . .. Odoo bi ohinoo l bodoj baina. Hayad yvahaar ene huuhen neg udur sogtuudaa ium avch shideed nud amgui bolgohuu.esvrl alj ch magadgui . Hamt baih geheer eruuldee gaigui minii hair geel ih nyluun , sogtohooroo chamaig uzen ydaj baina yg idoo zail geed orilj hashgichaad uneheer hetsuu hajuu ailuud bugd meddeg bolson baih . Yvanguut gantsaaraa uugaad huuhduudee daramtlaad aavdaa hellee geed zagnaad orilood hetsuu l ium bolno.tom ohin aigaad aav ta bitgii yv . Esvel hurdan ireech geed utasdaad l baidag bolloo. Jaahan ohinoo bodood hayh hetsuu hamt baih hetsuu l bolood bna. Ungutui uudtui huvtsaslaad ch nemergui hugiin arhichngaas yaj evteihen ohinoo avch salahuu. Bid 2 gerlelt burtguuleegui ...
D
2019-12-10 22:51
Юу ч мэдэхгүй гэнэн залуу насандаа хүнтэй сууж хүүхэд гаргасан. Тэсэхийн аргагүй зодуур архидалтан дор амьдрахдаа салаад сайн хүнтэй сууя гэж бодсон. Сайн гэж бодсон хүнтэйгээ суусан амьдрал дээрдсэн. Гэвч зодуур хэвээрээ урд нь ганцаараа зодуулдаг байсан бол одоо охинтойгоо хоюулаа. Салаад явъя гэхээр өөрөө ахиад гэдсэндээ хүүхэдтэй. Ингэсээр яваад төрсөн нөгөө аймаар амьдрал хэвээрээ. Ар гэр гэх юмгүй ганц эхдээ хэлэхээр чи л хүнтэй таарахгүй байна хоерын хоёр хүнтэй суугаад таарахгүй гэж хэлнэ. Өмөөрөх ах аавгүй хүн ингээл салья гэхээр тушаалаар томилогдсон цэргийн хүн аргагүйн эрхэнд нэг дор. Ингээд сүүлдээ архи уудаг агсам тавьдаг боллоо би. Ингээд тамын амьдарлаар 13 жил амьдарч байна. Одоо хурдан энэ хүнийг үхээсэй гэж боддог тэрний дараа жаргана даа. Согтуу ирээд зодоход нь цагдаад өгнө гарч ирээд хаалгаа түгжээд зодуулах үе зөндөө. Хажуу айлууд амиа бодоод орилж тусламж гуйгаад байхад гарч ирдэггүй байлаа. Одоо энэ хүний тусламжаар 2 хүүхдээ сургуульд оруулж амьдралтай нь залгуулна. Би бол хайрлаж дурлаж хайрлуулах хувьгүй төрсөн байж болно. Харин хүүхдүүд минь миний зовлонг бүү туулаг. Зодуулаад гэртээ гүйгээд очиход аргадаж худлаа хэлж хуурч гэртээ авчраад хаалгаа түгжээд зоддог байлаа. Энэ талаар хэлье гэхээр нөхрийн нэр хүнд унавал би бүр амьдрах аргагүй болно. Тэвчээд л явж байна. Яг одоо ч ирээгүй архи уугаад явсан байна шөнө ирээд л хөөе янхан минь гээл эхэлнэ. Гэхдээ би тэснээ би эх хүн ш дээ.
Даваасүрэн
2019-12-10 08:54
Би 17н жилийн өмнө Б гэх залуутай амьдрал зохиосон билээ.Б нь эмээ өвөөгөөсөө ирсэн байраа төд удалгүй устгаад манай гэрт амьдрах болов.Энэ хугацаанд нэг ч удаа ажил хийж байгаагүй бөгөөд араар тавих найз болон танил бүсгүйчүүдийг оролдох гол нь маш их архидан согтуурч 16 н жил өр зээлэнд унагаасан.Тэгээд ямар нэгэн юм гарахаар чадахгүй мэдэхгүй байхгүй гээд л сууж бдг болсон.Хүүхдийнхээ хажууд 00 кино үзэх шалдан явах гэгээн цагаан өдрөөр гар хангалга хийгээд сууж бдг бсн.Энэ хугацаанд намайг салъя гэхээр амиа хороллоо.Эсвэл чи байраа надад өгөөд өөрөө хүүхдээ аваад яв гэж дарамталсаар өнөөдрийг хүрсэн.Энэ хугацаанд би амьдрах гэж хймаар зовсон архичин галзуу хүнд орон гэрээ шатаалгахгүй амьд мэнд явна мөн идэх хоол өмсөх хувцасыг нь олж гэр бүлээ бүгдийг нь тэжээнэ гдг хамгийн аймаар зовлон байлаа.Би өөрөө төрөлхийн зүрхний хүнд өвчтэй хагалгааны заалттай мөртлөө ингэж тарчилсан.Амиа хорлоё гэж хичнээн их хүссэн боловч хүүхдээ хараад чаддаггүйм билээ.Ийнхүү зовсоор бгад би унаж тусдаг айхтар өвчтэй болсон.Эмнэлгээр яваад ч онош нь олдоогүй хамаг байдгаа өгөөд хууртаж хоосорч дууссаан.Ингэж өвчлөөд одоо 14 н жил боллоо.Өвчнөө үзүүлж оношоо олох гхр тэр хүн уурлаж чнз бүрийн бөө дээр аваачаад бөө болбол зүгээр болно гэж дайрсаар бгд хүссэндээ хүрсэн.Яахав намайг эдгээх гэж тэглээ гэж бодтол үгүй бж.Маргаашаас нь чи бөөлж мөнгө ол гэж дарамтлах болсон.Бөөлүүлсэн 10 гаруй жил.Шөнө нь зүрх зогсохоо шахаж ухаан алдаж 103 дууддаг байлаа.Тэр хүн мөнгийг нь аваад архиа ууж хүслээрээ амьдарсан.Юу хийхгүйгээр.Ёстой л хүн хүнээр хүний наймаа мөлжлөгө яаж хийдэгийг амьдаараа үзсэн.Ах дүүсийг харахаараа гүйж очиж толгой тархийг нь барьж хоол хийж гүйж бгаад өөрийнхөө талд оруулж авна.Би маш олон жил зовоод бхд хэлсээр бтл тэд энэ хүний талд ордог бсн.Одоо надад амьд явах ямар ч хүсэл бхгүй.Ганцхан ганц хүүхэддээ л хорогдож бна.Хүмүүсээ хүний наймаачид хүний гэрт нялнял хийж орж ирээд яаж ийж бгад тэр хүнийг унадаг өвчин тусгаад л өмч хөрөнгө болон өөрийнх нь эзэн болчихдог аргатай юм бна.Ах дүүсийг нь өөрийнхөө талд урвуулан ашиглахдаа супер залилангийнхаа аргыг ашиглана.Ямар нэгэн хөрөнгөгүй тогтвортой ажилгүй мэргэжилгүй нээх хөөрхөн ааштай хүнээс л хол явдгийн шүү.Өндөр ур чадвартай залилагч хүчирхийлэгчийн гадаад дүр тийм бдг юм бнаа.Болгоомжил бас дахин айж яв гэж захимаар бна.
Зочин
2019-12-10 07:15
Нөхрөө ирээгүй үед тайван айж цочих нь бага байдаг болоод удаж байна. Хүчирхийлэлд өртдөг гэхээсээ илүү үл ойлголцол, ярилцах гэж оролдох үед уурлаж өөрийгээ гэр бүлээ өмөөрөх тэрний байр суурь олон жтл үргэлжилд завсраар нь хэд хэдэн удаагийн гар хүрэлтээс болсон юмуу даа. Бага багаар залхаж харахаар дургүй хүрч сонсоход хүртэл сэжгийн сонсогдоно. Миний нөхөр мэдлэг боловсролтой хичнээн мундаг ч гэсэн сэтгэл хэзээнээс ч юм тавгүй аль болох зугтааж хол байхыг хичээсээр одоо багагүй хугацаа өнгөрлөө дөө. Сайхан үр хүүхдүүд минь элэг бүтэн өсөг гэж тэвчдэг дээ. Шөнө унтаж чадахгүй цочиж сэрнэ хаалга үүд дуугарахад, хөлийн чимээнээс эхлээд зүрх бол байнгын түгшүүртэй байх юм даа.
keyboard_arrow_up