COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА | Айл өрхийн 20% нь ялгадсаар БОХИРДСОН УС ууж байна

2019 оны 12 сарын 07

Айл өрхийн ууж буй усанд гэдэсний савханцар Е.коли байгаа эсэхийг Үндэсний Статистикийн хороо “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа“-ны хүрээнд судалжээ. Судалгааны үр дүнг харахад нийт өрхийн 20 хувийн шууд ууж буй уснаас Е.коли буюу гэдэсний савханцар илэрсэн байна.

Е.коли илэрч байгаа нь өрх бохирдсон усыг шууд уудаг эсвэл цэвэр ус эх үүсвэрээс авсан хэдий ч зөөвөрлөж буй сав, ус хадгалах сав, аяга таваг бохир байгаатай холбоотой.  Тиймээс айл өрхүүд усны сав, ус буцалгагч, данх зэргээ тогтмол цэвэрлэж, ариутгах, усаа буцалгаж ууж байх нь чухал юм.

Усанд Е.коли илэрч байгаа нь  ялгадсаар бохирдсон гэсэн утгатай. Иймд гэр хорооллын нүхэн жорлонг өөрчлөн сайжруулах, ундны эх үүсвэртээ хамгаалалт хийх, худаг, ус түгээх байруудад шинжилгээг тогтмол хийх, ариутгах, хүн амын дунд хувийн ариун цэвэр сахих, нэн ялангуяа бие зассаны дараа гараа сайтар угаах хэвшилд сургах, хоол хүнсэндээ анхаарах, бохир ус хэрэглэхээс татгалзах, аюулт өвчнөөс үр хүүхдээ хамгаалах гэх мэтээр сургалт, сурталчилгааг өргөнөөр хийх цаг ирснийг судалгаа харуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
611340
3 эможи

keyboard_arrow_up