7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж бичлэгийн уралдаан боллоо

админ
2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургууль, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдэвт сэдэмж /эссэ/ бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.

Тус уралдаан нь уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд нэгдүгээр шатанд 250 гаруй сэдэмж оролцож, өнөөдөр ийнхүү шилдэг 20 сурагч шалгарч, илтгэлээ танилцууллаа. 

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Б.Батзориг:

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 ны 60 дугаар зарлигаар 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгосон нь хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байна.  Жишээлбэл гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох замаар олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг өрнүүлсэн нь амжилттай болсон. Өнөөдрийн уралдаанд хүүхдүүд өөрсдөдөө тулгамдаж буй асуудлыг ярилцах, түүнээс гарах арга замыг хамтдаа хайх, хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ, хүүхэд хамгааллын асуудлыг хүүхдийн оролцооны байгууллагуудыг дэмжих хэлбэрээр яаж зохион байгуулах вэ гэсэн шинэлэг санаа, сэдлийг гаргаж байгаагаараа онцлог болж байна.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харъяа Билиг дээд сургуулийн захирал Б.Өлзийсайхан:

Arslan.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд хүүхдүүд маш идэвхитэй оролцдог.  Энэ жилийн хувьд “Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Хүүхдүүд өөрсдийн эрхээ мэдэж байна уу, ирээдүйд эрхээ яаж хамгаалах вэ, хэн хамгаалах вэ, оролцоо нь ямар байх вэ гэх мэт өргөн цар хүрээг хамарсан уралдаан болж байна. Уралдааны нэгдүгээр шатанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 250 гаруй сэдэмж ирсэн. Үүнээс 20 хүүхэд 2 дугаар шатандаа тэнцэж, өнөөдөр ийнхүү илтгэл тавьж байна. Хүүхдүүдийн уралдаанд оролцох идэвхи оролцоо, сэдэмжийн чанар жилээс жилд өсч, нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Энэ жил оролцож байгаа хүүхдүүдийн хувьд хүүхдийн эрхийн конвенци, үндсэн хуулийн зүйл заалт, цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа хүүхдийн гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой статистик мэдээ, мэдээллүүдийг авч түүн дээр дүгнэлт хийж, эрдэм шинжилгээний арга зүйг илүү сайн эрэлхийлдэг нь харагдаж байна. Бид долоон шилдэг сэдэмжийг шалгаруулж шагнал гардуулна.

Нийслэлийн 18-р сургуулийн 11г ангийн сурагч И. Анар:

Arslan.mnӨнөөдөр дэлхий нийт тэр чигээрээ хүүхдийн эрхийн асуудлын тухай маш их ярьж байна. Хэдий тийм боловч дорвитой үр дүнд хүрэхгүй байна уу дээ гэж сурагч миний хувьд хардаг. Тиймээс энэ тал дээр өөрийнхөө саналыг тусгаж тус уралдаанд оролцсон. Хүүхдийн эрх нийгмийн орчинд маш их зөрчигддөг. Нийгмийг хүүхдүүд бий болгож байгаа. Тиймээс хүүхдүүд хоорондоо эвтэй байж, сайн ярилцах, найзлаж нөхөрлөх нь үнэтэй сэтгэл зүйн зөвөлгөө, үнэтэй сургуулиас илүү тэдэнд дэм өгдөг гэсэн санааг сэдэмждээ гаргаж өгсөн. Хүүхдүүд эрх, үүргээ сайн мэдэж ухамсарладаг байх хэрэгтэй. Ингэснээр зөв иргэн болох, эрүүл нийгмийг цогцлооход чухал үүрэгтэй гэж боддог.

Тэмцээний тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ийн 62-р сургуулийн 11а ангийн сурагч М.Намуунаа "Хүүхдийн эрхийн хамгаалал,түүний хөгжлийн чиг хандлага", Дэд байранд Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ийн 3-р сургуулийн 11г ангийн сурагч Э.Цэцлэн "Хүүхдийн эрхийн хамгаалал,түүний хөгжлийн чиг хандлага", гутгаар байранд Сонгинохайрхан дүүргийн ЕБ-ийн 67-р сургуулийн 12а анги Х.Эрхэмбаяр "Хүүхдийн эрхийн хамгаалал, түүний хөгжлийн чиг хандлага", мөн гутгаар байранд Увс аймгийн ЕБ-ийн 3 дугаар сургуулийн 12а анги Б.Уянга нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611326
0 эможи

Зочин
2019-12-07 05:59
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up