COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 30, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн боох зөрчил их илэрч байгааг АНХААРУУЛЖ байна“

админ
2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Шинэ он айсуй энэ өдрүүдэд сургууль, цэцэрлэгийн багачууд баяртаа бэлдэхийн зэрэгцээ хамгийн ихээр хүсэн хүлээж буй зүйл нь бэлэг авах мөч.

Харин та хүүхэддээ юу бэлэглэхээ шийдсэн үү?  Дэлгүүрийн лангуугаар дүүрэн өрөөтэй байгаа чихэр жимс, амттан дүүргэн савласан бэлгийг өгөх гэж байгаа юм биш биз.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас баяр угтсан шалгалтуудыг хийж эхэлсэн бөгөөд хүүхдийн бэлгэнд хугацаа нь дууссан бүтээгдэхүүн боох зөрчил их илэрч байгааг анхааруулсаар байна.

Тиймээс Та хүнсний дэлгүүрээр ороход лангуу дүүрэн өрөөтэй байгаа бэлгүүдээс сонголтоо хийхээсээ өмнө чанар, аюулгүй байдлыг нь шалгаж үзэх, хүүхдэд тань үнэхээр хэрэгтэй эсэхийг бодож үзээрэй.

Хүүхдэд зориулсан тоглоомыг хэрхэн зөв сонгох вэ? Юу хайх вэ? Бид юугаас хамгаалах ёстой вэ? Бид танд хэд хэдэн чухал зөвлөмжийг хүргэх гэж байна :
Үүнд:

  •  Тоглоом нь хүүхдийн насанд тохирсон байх ёстой;
  • Байгалийн өнгөтэй тоглоомыг сонгох . Хортой өнгөнүүд нь хүүхдийг айлгах аюултай.
  • Хүүхдийн тоглоомын дуу чимээ нь хүүхдийн сонсголыг цочирдохгүй байх;
  • Тоглоомын сонгохдоо аюулгүй материалтай болон имрэхгүйг сонгох;
  • Тоглоомыг худалдаж авахаасаа өмнө. Таагүй үнэр болон хортой материалуудаар хийсэн эсэхийг шалгах. 
  • Сэтгэл зүйчид эцэг эхчүүдэд өгдөг зөвлөмж нь мангастай тоглоомуудыг худалдан авахыг зөвлөдөггүй.

Тоглоомоо сонгохдоо бодит хүнтэй , амьтантай төстэй тоглоомыг сонгох нь хүүхдийн дурайлгаж зурах анализ хийхэд нь тусалдаг байна.

Arslan.mn

ХҮҮХДИЙНХЭЭ насанд тохирсон тоглоомыг хэрхэн сонгох вэ?

Тоглоом бол хүүхэд насны эрхэмлэх зуйл төдийгүй тэдний оюуны хөгжилд нэн чухал ач холбогдолтой эд юм. Хүүхдийнхээ насанд тохирсон тоглоомыг сонгох нь хүүхэддээ баяр хөөр өгөх,  сатааруулж саатуулахаас гадна тоглоомноосоо шинэ зүйл сурч мэдэх, сэтгэхүйг нь хөгжүүлэхэд чухал  нөлөө үзүүлдэг.  Өндөр үнэтэй бүхэн сайн тоглоом биш  таны хүүхдэд тааламжтай, насных нь онцлогт тохируулан анхаарч тоглоомоо сонгох нь чухал.

1-3 сар:  Чимээ гарсан зүйл рүү толгойгоо хөдөлгөж, эргэн тойрноо анхааралтай ажигладаг, тод өнгийг ялгах чадвартай болдог. 1-3 сартай хүүхдэд Төрөл бүрийн хурц тод өнгийн хөдөлгөөнтэй болон шажигнадаг тоглоомууд, намуухан хөгжим дуугардаг тоглоомууд  тохиромжтой.

4-7 сар: Томчуудын үйлдлийг сонирхон харах, эцэг эх, гэр бүлийнхнээ сайн таних, баярлаж байгаагаа илэрхийлэх, орчиндоо сонирхолтой болж сэрүүн байж тоглох нь ихэсдэг.   Зөөлөн бөмбөг, хөгжимтэй тоглоомууд, хурц тод өнийн зурагтай ном, хатуу эсвэл даавуун хавтастай номнууд үзүүлж тоглуулахад тохиромжтой.

8-12 сар: 6 сартайгаас шүд ургаж эхлэнэ. Дохио зангаа болон үйлдлүүдийг хийж сурах, ямар нэг нүх рүү хуруугаа хийх савыг юмаар дүүргэх эсвэл асгах дуртай болно. Хөгжмийн аянд биеэ хөдөлгөн  найгадаг болно.  Янз бүрийн өнгө, хэлбэр хэмжээтэй, дүрстэй өрдөг тоглоомууд, аяга, сав суулга, том хүүхэлдэй, чихмэл амьтан, тоглоомон телефон утас, хаздаг баздаг тоглоомууд, усны тоглоомууд, түрдэг чирдэг тоглоомууд хамгийн тохиромжтой.

1-2 нас: Авиа дууны аянд тохируулан хялбар хөдөлгөөн хийнэ, нарийн авиа, дууны өндөр намыг ялгаж эхэлдэг, үндсэн өнгийг ялгадаг, харандаа барьж юмны дүрс төсөөг гаргах гэж оролдогдог.  1-2 настай хүүхдэд том зурагтай ном, дотроо ордог тоглоомууд, эмчийн иж бүрэн цүнх, гал тогооны тавилга зэрэг дуурайж тоголох тоглоомууд, хүрз хувин, машин, галт тэрэг, том жижиг бөмбөгүүд, , чихмэл амьтад, өнгийн харандаанууд, тоглоомон гар утас, даралтат хөгжмөөр тоглуулах нь тохиромжтой.

2-3 нас: Тоглоомноос асар их баяр баясгаланг мэдэрдэг үе. Хамтран тоглож эхэлдэг тоглоомоо хуваалцах, өөрийн ээлжээ хүлээх, сольж тоглох зэрэг дадал эзэмшидэг. Анхаарал нь тогтвортой, богино хугацаанд төвлөрөх чадвартай учир унадаг дугуй машин, сагсан бөмбөг, хөл бөмбөг, зураг, будгийг хэрэгслүүд, бөмбөр, хүүхэлдэйгээ хувцаслах хувцаснууд, эвлүүлдэг тоглоомууд тохиромжтой байдаг.

3-5 нас:  Өдөржин гүйж харайж, тоглож наадан хөдөлгөөн нь маш их болдог. 3-5 настай хүүхдэд скутер, эвлүүлдэг, угсардаг тоглоомууд, Лего, энгийн оньсон тоглоом, буддаг, наадаг номнууд, зургийн хэрэгслүүд болон гүйж харайх, үсэрч авиран тоглох, уралдах гэх мэт хүүхдийн биеийн хөгжил, сэтгэн бодох чадварыг дэмжсэн тоглоомуудаар тоглуулах нь зүйтэй.

6 -7 нас: Энэ насныханы хувьд төсөөлөх, ургуулан бодох чадвар хамгийн дээд цэгтээ хүрдэг учраас бүтээлж чадварыг нь хөгжүүлэх, өөрөөр нь хийлгэдэг, зохион бүтээлгэдэг зүйлс санал болгох нь тохиромжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611320
2 эможи

Зочин
2019-12-07 05:57
keyboard_arrow_up