COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 07, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

how_to_vote Сонгууль 2020

Гэрээсээ гараад олон сар сураггүй байсан иргэний цогцос Нисэх онгоцны зурвасаас олджээ

админ
2019 оны 12 сарын 06

Arslan.mn

-ЦОГЦОС УДАЖ ЯС Л ҮЛДСЭН БАЙСАН УЧРААС ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ ЭСЭХИЙГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ ГЭВ-

Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд байрлах Нисэх онгоцны зурвасаас нас бараад удсан хүний цогцос олджээ.

Хэргийг тодруулбал, гэрээсээ гараад сураггүй хагас жил болсон 82 настай иргэн Б-гийн цогцос зурвасын хойш торон хашааны ард голын эргээс олдсон байна. Уг мэдээлэл иргэнээс цагдаагийн байгууллагад арван хоёрдугаар сарын 3-ны өдрийн 17 цагийн орчимд ирсэн бөгөөд цогцосноос зөвхөн яс л үлдсэн тухай дурджээ.

Хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд улаан хүрэн өнгийн дээл, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн гуталтай байсан ба толгойн хэсгийн зөөлөн эд идэгдсэн, гавлын яс ил гарсан, толгойн хэсэг зүүд доод хэсгээрээ салсан, гар болон хөлийн яс ил гарсан байдалтай нас бараад удсан байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Мөн оршин суугаа хаягнаасаа өмнө нь нэг удаа алга болсон гэх мэдээллийн дагуу цагдаагийнхан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоож байсан аж. Харин дахин алга боллоо гэх мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд явуулж байсан ч олоогүй байсан юм байна.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бүргэлжүүлэн шалгаж байгаа бөгөөд ар гэрийнхнийг нь тогтоох ажил явагдаж байгаа аж.

Эх сурвалжийн хэлж буйгаар, талийгаачийн цогцос нас бараад удсан бөгөөд цогцост шинжилгээ хийж гадны нөлөөтэй эсэхийг нь шалгах боломжгүй нөхцөл байдалтай байна. Учир нь цогцсын мах нь идэгдэж байхгүй болж улмаар яс үлдсэн байсан  учраас шинжилгээ авах боломжгүй гэв.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
5
wow an post
4
yay an post
1
sad an post
66
ouch an post
10
confuse an post
20
angry an post
23
611296
139 эможи

Сонин санагдав цэг
2019-12-09 00:19
Мунгулаараа зүв бичэё гэж байгаа юм шиг л бичих юм
Балбар
2019-12-08 18:45
Нас бараад удсан хүний цогцос ч гэх шиг. Хүний араг яс олдлоо л гэнэ биз дээ.
зочин
2019-12-08 15:30
мэдээнд өгөх үнэлгээ: Галзуу хүний тэмдэглэл мэт бна
Монгол
2019-12-08 12:20
Талийгаачийн цогцос нас бараад удсан байна гэнээ. Энэ сэтгүүлч нэртэй эх хэлээ матарладаг нөхдүүдийг яана даа
Баттулга
2019-12-08 11:36
Ямар ч утга алга нисэх онгоцны зурвас тэгээд голын эрэг гэнэ шүү юу гэсэн ч үгий
вв
2019-12-08 11:33
naad bichij bgaa hun n zgr zohiogood bichtsen ym bishuu hahah
Зочин
2019-12-08 11:28
Ямар ч утга алга энийг ямар мал нь бичээ бэ? Нисэхийн зурвас, голын эрэг алга болоод 6н сар гэчээд ар гэрийнхэнийг тодруулах ч гэх шиг тодруулчихаад л 6 сар алга болсонийг нь насыг нь мэдэж бичээд байгаан бишүү
Setgegdel
2019-12-08 11:03
Ene odoo garchigaa zuv ugmuur ym.goliin huvuunuus olson baij.zurvas dotor bsn meteer bichihiin.humuus shuud l buruu oilgoj bn shd
Ĺtgs
2019-12-08 08:58
Энэ олон сар болж байхад арай л юм. Нисэхийн зурвас чинь уг нь камер энэ тэр гээд хяналт баймаар юм.
Мм
2019-12-08 07:53
Манаа ниигэн яасан харгис бна хүмүүс үхээл байх юм
Зочин
2019-12-08 07:30
Олон жилийн өмнөх булшнаас бүх юмыг нь, яс хүйс, нам барсны шалтгааныг яаж тогтоодог юм бол, цагдаа шүүхийнхэн биш геологчид хариу өгөх байхнэ
Hha
2019-12-08 02:15
Mah ni idegdsen ch vzleg hiij bolohgvi gesen vg bishshde ymar ng bdlar ys tsuuraj hutgaluulsan blaa gehed ter hesgiin yum bj l taaraaa bvr arai2 yum niitleh yumaa ineed hvrmeer olon udaa haygan deereesee alga bolj bsn gesnee geriihniig ni togtoohoor haij bgaa entr nerniih ni vseg entr ywj bh jisheenii jaahan bodoltoi nairuulgatai yum bichij bmaar yum tsutsu
тэр
2019-12-08 01:53
Yun utga uchirgui medeelel oruuldag yum be bichij bg zuildee hyanalt tavih heregtei sh te !!!
мнч
2019-12-08 01:52
Irgen B gdgiig n yj mdsiin Xden xden duudlaga ogsniig n yj mdsiin jooxon ucir nacirtai ym bicildee
Teneg hunii udriin temdeglel shig yum bichihee boliochee!
2019-12-08 00:51
mangar yum bichih yumaa. dan yas ni baisan ch gadnii nuluug orchin ued shinjilj boldog shdee. yun hachin yum yariad baigaa yum be!
Зочин
2019-12-08 00:17
Юун галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм биччихсэн юм бэ
Haha
2019-12-07 09:12
Harin tiin bichij bgaa medeelelee sain yum oilgodog bichig meddeg huneer hyanuulj bval zugeer bhdaa
Mm
2019-12-07 03:07
Ar ger n togtoogdson bolood irgen B gd bgam bishuu. Hayagnaasaa hed heden udaa alga bolson gsn duudlagatai yim bol ar geriig n togtooh gej ajillana gej yu gesen ug uu.
keyboard_arrow_up