COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардан өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ийн зохицуулагч Э.Аззаяа  "Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.

Гэтэл Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байгаа." гэв.

"Ялгаварлыг хариуцлагажуулъя" нэгдэл нь дээрх асуудалтай холбоотойгоор 3 зүйл шаардав. Үүнд:

  1. Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрохыг,
  2. Олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж, БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг,
  3. Бэлгийн дарамтлагчдад эрүү болон зөрчлийн хуулиар хууль зүй болон ёсзүйн хариуцлага тооцдог болохыг тус тус шаардаж байна гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611240
3 эможи

зочин
2019-12-05 16:11
Ичих нүүрэндээ элэг наана гэж энэ байхдаа олон улсад булайгаа чирчихээд хээв нэг ажлаа хийгээд байх юм.Уг нь ийм ёс зүйн асуудалтай хүн төрийн алба хашмааргүй л байх юм.Ан-ынхан ч гэсэн энэ хүндээ хариуцлага тооцох хэрэгтэй.
зочин
2019-12-04 18:56
Солонгосын сургуульд сурдаг монгол охиныг ангийнхан нь шоолж уйлуулсан байна лээ. Балагтай эр шүү
Zochin
2019-12-04 18:24
Uuchlala guigaad shuuhees zailaachee chamaas uur olon sain humuus bna sh dee
Зөв зөв
2019-12-04 17:55
Зөв шаардлага дэмжиж байна нэр чинь хугарахаар яс чинь хугарсан бол дээр байждээ чиний нэрийн хугархайгаас олон монголчууд ичэж зовж доромжлуулж хүлээж авч байна даа
keyboard_arrow_up