COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЖДҮХС-гийн хөрөнгөөс завшсан Б.Батзориг нар шоронд суух болчихлоо

2019 оны 12 сарын 03

Arslan.mn

Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлснээр хэрхэн хөгжиж болдгийн томоохон жишээ бол Япон Улс. Гэтэл манай төрийн өндөр албан тушаалтнууд  эрх мэдлээ ашиглан, жирийн үйлдвэрлэгч нарт хүрэх ёстой байсан ЖДҮХС-гийн хөрөнгийг хувьдаа болон өөрсдийн хамаарал бүхий компани, танил талдаа олгосон хэрэг гарсан. Энэ хэрэгт УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар холбогдоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн байсан болон одоо байгаа 49 хүнийг шалгаж байгаа талаар АТГ мэдээлсэн. Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын долоон хүнийг дээрх хэрэгт эрүү үүсгэн, яллагдагчаар татаад буй. Тэднээр туг тахиад энэ хэрэг хаагдах нь гэх хардлага ч олны дунд бий. Гэтэл дээрх хэрэгт холбогдсон долоон хүн сайн дураараа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд гаргасан.
Тэдний сайн дураараа хэргээ хүлээсний учир нь ердөө л ял завших, хэргээс мултрах гэсэн өмгөөлөгчдийнх нь бодож олсон арга юм. Шүүх тэдний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд тэд прокурортой ял наймаалцах байв. Гэвч прокурорын байгууллага үүнд эсэргүүцэл бичсэнээр тэдний төлөвлөгөө нурсан. 

Ингэснээр тэд Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу  гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх гэсэн заалтаар ял эдлэх нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн заалтаар тэд 10-40 сая төгрөгөөр торгуулах, эсвэл 2-8 жилээр хоригдоно. Хэрэв прокурор эрүүгийн хэргийн хялбаршуулсан журмаар ял наймаалцсан бол дээрх торгууль, ялын хэмжээ хоёр дахин багасах, цаашлаад цагаадах магадлалтай байсан юм. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял ногдуулна гэж заасан байдаг. Гэхдээ хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд гурван шаардлага хангасан байх ёстой. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хохирлоо нөхөн төлсөн, эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, хохирогчтой эвлэрсэн байх. Б.Батзориг нарын долоон хүний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн эсэх, хохирлыг хэрхэн тооцох, хэний хохирлыг барагдуулах нь тодорхойгүй байсан юм. Прокурор магадгүй энэ бүх байдлыг харгалзаж үзсэн байж болох ч энэ бүхнээс илүүтэй ард түмний эсэргүүцэлтэй тулгарахаас эмээж эсэргүүцэл бичсэн байх магадлал хамгийн өндөр байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
611143
2 эможи

B
2019-12-07 22:34
Yal ni baga b.n novshnuudad dorivtoihon yal uguuchee bas torguuli ni bas baga b.n vnen davartsan pisdaanuud buudaj al
Шунал
2019-12-07 20:04
Тэр олон компаньтаи мөртлөө сэтгэл нь хандаггүи уургандаа цадаагүи Оюундарь Ундарма мэтүүдииг шоронд хииж улсыг хохиролгүи болгох хэрэгтэи бна
Prokuror nart bayar hurgey
2019-12-05 05:25
.
Монгол
2019-12-04 19:25
Тэдний тансаглал хязгаартай. Одоо байх ёстой байрандаа очсон нь дээр дээ. Шоронд нэг ангийн 7 хүн амар сайхан жаргаарай. Очиход нь найүууд нь тосч аваад яаж үйлчлэхийг нь харнаа
Tulga
2019-12-03 09:01
Oyundari yasiin teriig bas shalgaach
keyboard_arrow_up