COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАЗ: Музей, ЕБС-ийн захирлын сонгон шалгаруулалт зарлагджээ

2019 оны 12 сарын 02

Arslan.mn

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал, "Хархорум" музейн захирал, Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт зарлагджээ.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулах юм байна.

Дээрх гурван албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүрдүүлсэн баримт бичгийг Засгийн газрын III байрны 215 тоот өрөөнд 2019 оны 12 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд комисс хүлээн авна. 

Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн бүрдүүлэх барим бичиг болон тавигдах шаардлагыг тус бүрийн холбоос дээр дарж авах боломжтой.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал

"Хархорум" музейн захирал

Ерөнхий боловсролын 116 дугаар тусгай сургуулийн захирал

Эх сурвалж: Төрийн албаны зөвлөлийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөл
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611109
0 эможи

Зочин
2019-12-03 02:41
keyboard_arrow_up