COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас баривчилжээ

2019 оны 11 сарын 25

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваа, Хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Б.Шижиржаргал нарыг албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлсэн. 

Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг АТГ-аас баривчилжээ. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр буруутгасан байна гэж эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр 16:00 цагийн үед түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна.

Тэрээр Хөдөлөмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгохдоо их хэмжээний авилга авсан болохыг баримтаар нотлогдсон байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610900
1 эможи

Зочин
2019-11-26 00:22
Зочин
2019-11-25 14:35
keyboard_arrow_up