COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Дулааны шугам сүлжээний худгаас халуун ус алдагдаж, хоёр хүн амиа алджээ

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Хэргийн талаар тодруулбал, дулааны шугам сүлжээний худагт халуун ус алдагдаж, дотор нь 2 хүн байна гэсэн дуудлага мэдээлэл Нийслэлийн Онцгой байдлын газарт 19.32 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу 13 алба хаагч 19.42 цагт очиход тухайн худаг халуун усаар дүүрч ажиллах ямар ч боломжгүй байсан учраас Улаанбаатар дулааны шугам сүлжээнээс шуурхай жижүүрийн багийг ирүүлжээ.

Тухайн дулааны шугамыг 20.05 цагт хааж 1.5 метрийн гүнтэй халуун усыг соруулсан ч 21.30 цагт нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
1
angry an post
1
610843
6 эможи

Зочин
2019-11-22 21:53
keyboard_arrow_up