COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар албаны ШИНЭ БАЙРТАЙ боллоо

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Тэртээ 1982 онд хилийн цэргийн 0119 дүгээр ангийн цэрэг эрс цагдаагийн хэлтсийн барилгыг барьж ашиглалтанд оруулсанаас өдгөө 37 жилийн дараа энэ цаг хугацаанд “Бат-Угсралт констракшн” ХХК 3 давхар 1750 м2 45 өрөө барилгыг барьж, бид намрын адаг сарын шинийн 22-ны билэгт сайн өдөр шинэ конторын барилгын нээлттууз хайчлах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Билгүүн, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон бусад албаны хүмүүс, хууль хяналтын байгууллагйн дарга, удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо. 

Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, хуулиар хэрэгжүүлэх үндсэн чиглэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр нэр төртэй зүтгэх нөхцөл боломжоор хангаж, “Бүтээлч-Өвөрхангай” хөтөлбөр, “Хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх” зорилтот жилийн хүрээнд цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулахад үнэтэй бөгөөд бодитой хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын эрхэм гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, амар тайван Өвөрхангай нутгийн иргэд түмэн олондоо цагдаагийн газрын удирдлага, хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Нээлтийн үеэр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл гарган ажилласан 17 алба хаагч, ахмад ажилчдыг Цагдаагийн ерөнхий газар болон аймаг орон нутгийн шагналааар шагнаж, урамшуулсан юм.

Монгол төрийн цагдаагийн яруу алдар бадартугай.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610841
0 эможи

Зочин
2019-11-22 21:53
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up