COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

МХЕГ: Шалтгалтаар гарал үүслийн ГЭРЧИЛГЭЭГҮЙ, ариун цэврийн шаардлага хангаагүй ЗӨРЧИЛ НИЙТЛЭГ илэрсэн

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын байгууллагаас мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын даргын баталсан 01/102 тоот удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд  хийсэн хяналт шалгалтад мах боловсруулах, мах төхөөрөх нийт 244 аж ахуйн нэгж хамрагджээ.

Монгол Улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр байдаг аж.

Arslan.mn

Энэ талаар МХЕГ-ын ХАА-н Хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал “Мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэр нь жилд 10 орчим сая бог, 1.9 сая бод, нийт 11.6 сая толгой малын жилд төхөөрөх боломжтой байна гэсэн судалгаа гарсан.

Хяналт, шалгалтын явцад мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, ариун цэврийн шаардлага хангаагүй зөрчил нийтлэг илэрсэн.

Шалгалтын явцад 14 үйлдвэрийн үйл ажиллагааг тодорхой хугацаанд таслан зогсоосон ч улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлөө арилгасан зарим үйлдвэрийнх нь үйл ажиллагааг буцаан нээсэн." гэв.

Arslan.mn

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал ХАА-н хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням  “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мах боловсруулах нийт 186 аж ахуйн нэгжид таван чиглэлээр хяналт шалгалт хийсэн. 

Нийслэлийн хэмжээнд мал төхөөрөх үйлдвэрүүд нь ихэвчлэн Налайх, Сонгинохайрхан дүүрэгт байдаг. Хяналт шалгалтад давхардсан тоогоор 46 аж ахуйн нэгж хамрагдсан. Үүнээс 26 аж ахуйн нэгжид зөрчил илэрсэн байна.

Нийтлэг илэрч байгаа зөрчил нь ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд мал төхөөрөх үйл ажиллагааг явуулсан болон гүний худгаас ашиглаж буй усаа шинжилгээнд хамруулаагүй байсан. Тиймээс зөрчлийн тухай хуулиар тухайн аж ахуйн нэгжүүдэд нийт 32 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зургаан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоосон” гэв.

ШУУД ҮЗЭХ:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610834
0 эможи

Зочин
2019-11-22 21:52
keyboard_arrow_up