COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НЦУГ: Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчдыг чадавхжуулах СУРГАЛТАНД хамрууллаа

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

НҮБ-ын  Хүн амын сангийн дэмжлэгтэй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд Нийслэлийн Цагдаагийн Удирдах газраас нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн газрын 200 алба хаагчдад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа.

Тус сургалт нь  хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх алба хаагчдын хандлага, ойлголтыг дээшлүүлэх, хохирогч болон түүний хүүхдийн хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх улмаар хүчирхийллийн талаарх мэдээллийн санг боловсронгуй болгоход чиглэгдсэн байна.

Дашрамд дурдахад, Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг  “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам НҮБ-ын хүн амын сан, Монгол Улсын Жендерийн үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, үндэсний болон олон улсын шинжээчид 22 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа юм байна.

"ОЙЛГОЁ- ХҮНДЭЛЬЕ": ХҮЧИРХИЙЛЭЛД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610825
2 эможи

НЦУГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up