COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Цэцийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь ЧӨЛӨӨЛӨХИЙГ дэмжлээ

2019 оны 11 сарын 22

Arslan.mn

Цэцийн гишүүд хуралдаж шийдвэрээ гаргажээ. Тодруулбал,  Үндсэн хуулийн цэцийн нийт 9 гишүүн Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөхийг санал нэгтэйгээр дэмжсэн байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат хуралдааныг удирдан хийлгэж байна гэдгийг эх сурвалж мэдээллээ.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд хандаж гаргасан билээ.

Тэгвэл Д.Одбаярын өргөдлийг Цэцийн нийт гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцэхээр товлоод байна.

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д зорчихдоо ёс зүйгүй үйлдэл гаргасан бөгөөд түүнийг тус улсаас 10 хоног гаргахгүй шалгаж, мөнгөн торгууль торгосон юм. Тэрбээр ийн асуудлын дараа Монголдоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр ирсэн. Түүний дараа тэрбээр хэвлэлийн хурал зарласан боловч Цэцийн даргын суудлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн учраас цуцалсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5
610822
6 эможи

зочин
2019-11-24 15:47
Цэц гэдэг эрхэм нэрийг бузарлаж хаячихаад гишуун гээд суугаад улдчихэж байгаа юм б. Бузрын амьтныг зайлуучих ес зуй энэ дарга нарт байхгуй юу?
Зочин
2019-11-22 21:52
keyboard_arrow_up