COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

​Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан хэргийг шалгаж байна

2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Сувилагчийн буруутай үйлдлээс болж өвчтөн нас барсан хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Тодруулбал, 52 настай иргэн Б бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байжээ. Ийн өнгөрсөн сарын 24-ний 06:00 цагт буюу эмнэлгээс гарах өдрийн өглөө сувилагч А цагийн тариа хийхдээ цефатоксим тариаг өвчтөнд тарих гэж байгаад андуурч, бензатин пенициллин тариаг судсаар тарьснаас үүдэн тухайн өвчтөн нас барсан болох нь тогтоогдсон байна.

Тухайн сувилагч нь өнгөрсөн оны долдугаар сард ажилд бөгөөд орон тоо байхгүйн улмаас төрөхийн сувилагч мэргэжлээр төгссөн хүнийг мэс заслын сувилагчаар ийн ажиллуулж байжээ.

Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А гадуур байцаалт өгч байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
7
ouch an post
4
confuse an post
angry an post
4
610799
18 эможи

Зочин
2019-11-22 03:55
keyboard_arrow_up