COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Прокурор, ажилтнууд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаар“ СУРГАЛТАНД хамрагдлаа

2019 оны 11 сарын 18

Говьсүмбэр аймгийн прокурорын газар НҮБ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцын ерөнхий ойлголтын талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, тэдэнд тулгамдаж байгаа асуудал, нийгэм дэх ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлаар танилцуулга, мэдээлэл хийж, санал солилцсон байна.

Улмаар тус газраас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг зөрчсөн тохиолдолд оногдуулах шийтгэл”-ийн талаарх гарын авлагыг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан зүйл, хэсэг бүрээр бэлтгэн гаргаж, орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Өөдрөг зөвлөл” төрийн бус байгууллагын гурван төлөөлөгчид болон сумдын Хамтарсан багийн гишүүдэд тараан, мэдээлэл өгчээ.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж:    ГОВЬСҮМБЭР  АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610633
0 эможи

Зочин
2019-11-18 17:32
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up