COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Малдаа яваад сураггүй болсон хүүг эсэн мэнд олжээ

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр,

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн “Хагийн нуур” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 161 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат иргэн С /34 настай, эрэгтэй/  энэ сарын 8-ны өдрийн 14:00 цагийн орчим гэрээс явган гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг ар гэрийнхэн нь энэ сарын 13-ны өдрийн 10:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын долоон алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, орон нутгийн 10 иргэн  хоёр автомашин, ар гэрийн 20 хүн, хоёр автомашин, дөрвөн мотоцикл, нийт 38 хүн,  нэг эрэлч нохой, есөн автомашинтай энэ сарын 16-ны өдрийн 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Алга болсон иргэн С-ын цогцсыг гэрээс баруун хойд зүгт 3,5 км-т  “Хоёр модны гарам” гэдэг газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Дундговь аймгийн Сайнцагаан сум Далай багийн “Улаан толгой” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ тус аймгийн Сайнцагаан сумын Улаантолгой гэдэг газраас Сайнцагаан сумын чиглэлд тус сумын харьяат иргэн 57 настай эрэгтэй Ө нь энэ сарын 16-н өдрийн 18:00 цагийн орчимд “Хьюндай Соната 5” загварын суудлын автомашинтай гараад сураггүй болсон байна. Энэ  тухай дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын гурван алба хаагч, тус сумын ЗДТГ-ын хоёр ажилтан, нэг автомашин, нийт таван хүн, нэг автомашинтай “Ишгэний хоолой”, “Ягаан тээг”, “Улаан толгой”, “Булангаа” гэдэг газраар 80 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул өчигдөр /2019.11.17/ өдрийн 02:50 цагт түр зогсоосон. Мөн өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн “79-ийн тохой” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/  есөн настай эрэгтэй Д нь энэ сарын 16-ны дөрийн 18:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлага тухайн өдрийн 22:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Хүүг эрэн хайх, аврах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн зургаан алба хаагч, нэг автомашин, тус сумын ЗДТГ-ын 14 ажилтан, гурван машин, ар гэрийн найман иргэн нэг автомашинтай хоёр мотоцикл, нийт 28 иргэн таван автомашинтайгаар зохион байгуулжээ. Сураггүй болсон хүүг өчигдөр өдрийн 01:44 цагт тус сумын төвөөс урд зүгт 12 км-т “Царамын хөндий” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн Баянбуурал гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /57 настай, эрэгтэй/ 11.16-ны өдрийн 13:40 цагт хоньтойгоо уруудан сураггүй болсон тухай дуудлагыг 11.16-ны өдрийн 15:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 15:50 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн Дөмбөн уулын хойд хэсгээр 6 км-т явганаар, автомашинтайгаар 53 км-т зохион байгуулсан бөгөөд мөн өдрийн 17:15 цагт иргэн Л гэртээ эсэн мэнд ирсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн, Батноров, Өмнөдэлгэр сумын Тахилгат, Эхэн бүрд, Хэнтий багийн “Зүүн мөндөл”, “Норовын-Энгэр”, “Залаа” гэдэг газарт иргэн Ц /65 настай, эмэгтэй/, Д /26 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, Б, И, Н нар 11.16-ны өдрийн 17:00 цагийн орчим малдаа явган гараад сураггүй болсон тухай мэдээллийг 11.16-ны өдрийн 23:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 13 алба хаагч, 3 автомашин, сумдын ЗДТГ-ын 18 ажилтан, 5 автомашин, нийт 31 хүн, 8 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.17-ны өдрийн 05:15 цагт иргэн Ц-г гэрээс урд зүгт 1 км-т, мөн өдрийн 06:30 цагт Хэнтий багаас зүүн тийш 15 км-т “Хар чулууны-Үзүүр” гэдэг газраас иргэн Б, Ж, И, Н нарыг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч, иргэн Д-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610627
0 эможи

Зочин
2019-11-18 17:31
keyboard_arrow_up