COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн өмчийн нэг байгууллага ШАТЖЭЭ

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлд хоёр, орон нутагт гурван удаагийн гал түймэр гарчээ. Тодруулбал,

  • Булган аймгийн Бугат сумын Найрамдал баг, сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 45 км-т, Орхон аймгийн төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ холбооны салбарын барилга шатаж байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газар энэ сарын 16-ны өдрийн 10:28 цагт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн есөн алба хаагч, нэг автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн долоон алба хаагч, нэг автомашин, орон нутгийн 33 иргэн, хоёр автомашин, нийт 49 хүн, дөрвөн автомашинтай  голомтод очиж,  3 цаг 15 минут ажиллаж унтраасан байна.
  • Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн МУИС-ийн харьяа “Завхан” сургуулийн уурын зуухны 5х3 м хэмжээтэй галчийн амрах байрны тааз шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2019.11.17/  өдрийн 05:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 2.3 км камыг туулаг 05:29 цагт очиж 25 минут ажиллаж унтраажээ.
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Д-ийн эзэмшлийн төмөр чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 16:32 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1,5 км замыг туулан 16:36 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан байна.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн есдүгээр хороо, Дэнжийн нэгдүгээр гудамжинд иргэн Д-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2019.11:17/ өдрийн 01:22 цагт Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 01:29 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан байна.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг  “Ай Ди Си проперт” ХХК-ийн баригдаж буй долоон давхар орон сууцны барилгын долдугаар давхарт дулаалгын хучлага шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 16-ны өдрийн 21:48 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн найман алба хааг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610626
0 эможи

Зочин
2019-11-18 17:31
keyboard_arrow_up