COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газраас МЭДЭГДЭЛ гаргажээ

2019 оны 11 сарын 18

Arslan.mn

Тагнуулын Ерөнхий газраас өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт мэдэгдэл гаргажээ. 

ТУС МЭДЭГДЭЛД: 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сайтаар БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, улмаар Монгол Улсаас албадан гаргасан үйл явдалтай холбоотойгоор хууль, хяналтын байгууллагуудаас зориуд худал мэдээлэл нийтэд тараалаа гэх ташаа мэдээлэл түгээж байна.

БНХАУ-ын 800 орчим иргэнтэй холбоотой үйл явдал нь мөнгө угаах болон цахим залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул ФАТФ-ын зөвлөмжийн хүрээнд  холбогдох төрийн байгууллагууд хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Дээрх үйл явдлын талаар хууль хяналтын байгууллагууд хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд худал, үндэслэлгүй мэдээлэл өгсөн зүйл байхгүй.

Харин хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар гуйвуулан энэхүү гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар үндэслэлгүй мэдээлэл түгээж байгаа нь хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд тэр дундаа мөрдөн шалгах ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцсон, саад учруулсан шинжтэй тул дээрх мэдээлэл түгээж буй этгээдийн санаа зорилгыг шалгах асуудал үүснэ.

Энэ асуудлын талаар үнэн зөв мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу прокурорын байгууллагын зөвшөөрлөөр хууль хяналтын байгууллагад хандаж авах нь зүйтэй.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
610609
12 эможи

Иргэн
2019-11-25 19:39
Эх орондоо тангараг өргөсөн та бүхэн минь сайн ажиллах ёстой шүү! Энэ төр засагт эх орон газар нутгаа худалдаж чадах олон олон нөхдүүд байна! Ард түмнийхээ нүд чих болсон та нөхдөөс их юм шалтгаална шүү Бид нэг л эх оронтой шүү! Урвагч луйварчдыг хайрлаж болохгүй! Та нарт амжилт хүсье!
Зочин
2019-11-23 13:38
Дарга нарын хийсэн хэрэг учраас улсын нууцад орно 25 жил хэн ч юу ч ярьж болохгүй
Ард
2019-11-22 20:04
Энэ гэмт хэрэг хийсэн шатар сайд төрд ажлаа хийгээд байж таар ч байгаа юм уу ТЕГ энэ төрийн чухал албан тушаалтан ийм ажилд оролцсоныг нуух бил ил болгож хуулийн дагуу арга хэмжээ авахыг ард түмэн хүлээж байна.
Иргэн
2019-11-19 14:31
Хятадуудтай сүлбэлдэж мөнгө угааж хууль бусаар баяжиж бөйдаг их хурлын гишүүд Энхтүвшин мэтийн ъзөнөгүүд л худал мэдээ тарааж иргэдийг төөрөгдүүлэх юм хийж байгаа. Өмдөндөө шээж яваа шүү.
keyboard_arrow_up