COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай

2019 оны 11 сарын 17

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай

Халдварт өвчлөл сүүлийн жилүүдэд Монголд харанга дэлдэх болсон. Ялангуяа тэмбүүгээр өвчлөгчдийн тоо нэмэгдэж, нас залуужиж байгаа нь монголчуудад бэлгийн боловсрол дутагдаж буйн нэг жишээ гэж эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.  Залуусын дунд бэлгийн харилцаанд хэт эрт орж байгаа нв гэр бүл салалт болон хүүхэд өнчрөх асуудлын гол үндэс болж буйг ч мэргэжилтнүүд хэлдэг. Түүнчлэн сүрьеэгийн халдвар нэмэгдсэн эрүүл мэндийн салбарынхныг зовоох болсон.  Гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч өнгөрсөн хаврын гол шуугианы нэг болж байсан билээ.

Үндэсний Үндэсний  статистикийн хорооноос гаргасан судалгаад  халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Салхин цэцгээр өвчлөгчид 2395 /41.4 хувь/, тэмбүүгээр өвчлөгчид 503 /10 хувь/, мөөгөнцрөөр өвчлөгчид 73 /5.3 хувь/, сүрьеэгээр өвчлөгчид 128 /4.2 хувь/, гонококкт халдвараар өвчлөгчид 110 /2.5 хувь/ -аар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145 /42.3 хувь/-аар буурчээ.  Мөн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан тохиолдол  өнгөрсөн аравдугаар сард нэг илэрсэн байна. Улаанбаатар хотод илэрсэн уг тохиолдлыг нэгтгээд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын халдвартай 281 хүн бүртгэгдээд байгаа юм. Тэдний дийлэнх нь эрсдэлтэй бүлгийнхэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
610591
3 эможи

keyboard_arrow_up