COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 34.4 хувиар ӨСЧЭЭ

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр улсын хэмжээнд 2019 оны эхний арван сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар буурчээ.

Ингэж буурахад хулгайлах гэмт хэрэг 25.1 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 42.8 хувь, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

  • эмэгтэй хүн оролцсон хэрэг 8.9 хувиар,
  • гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 2.1 хувиар,
  • мансуурсан үедээ үйлдсэн хэрэг дөрвөн хувиар,
  • хүүхэд оролцсон хэрэг 50 хувиар өссөн бол бүлэглэн үйлдсэн хэрэг 0.2 хувиар буурчээ.

Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 262 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 34.4 хувиар өссөн байна.

Arslan.mn

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 173.4 тэрбум төгрөгт хүрсэн бол нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн үзүүлэлтэй байна.

Эхний арван сард хэргийн улмаас хохирсон хүний тоо 28 мянгад хүрч, 7.4 мянган хүн гэмтэн, 925 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 23.6 хувиар буурч, нас барсан хүний тоо 1.6 хувиар өсжээ. Үүнээс согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3,640 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 40.5 хувиар үзүүлэлт юм.

Улсын хэмжээгээр 2019 оны эхний арван сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 12.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 20.8 мянгаар, баривчлагдсан хүн 3.1 мянгаар өссөн байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610576
2 эможи

зочин
2020-02-20 13:19
Албан ёсны эх сурвалжийн мэдээллийг дамжуулан өгч байгаад тань баярлалаа. Хүмүүс хамтын амьдралынхаа тухай тоо баримтыг мэдэж байх нь чухал. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэл гэх нуугдмал гэмт хэргийн тоон үзүүлэлтийг шууд утгаар "нэмэгдсэн"-ээр үзэх нь өрөөсгөл гэдгийг санах хэрэгтэй. Хүчирхийлэл нь биш, харин бүртгүүлэх нь нэмэгдсэн байж болох юм. Өөрөөр хэлвэл зовсон хүн "ичихээ" больж цагдаагаас хамгаалал тусламж хүсч очих явдал нэмэгдэж байгаа бол сайн шүү дээ.
Зочин
2019-11-16 22:10
keyboard_arrow_up