COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Хэрэг бүртгэх албанаас “Цахим сургалт” зохион байгууллаа

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын болон Хэрэг бүртгэх албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор төв, орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдыг хамруулсан “Цахим сургалт”-ыг /2019.11.14/ амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтыг тус албанаас зохион байгуулдаг сар бүрийн цахим шалгалт, “Шилдэг мөрдөгч-2019” тэмцээний үнэлгээнүүдэд дүн шинжилгээ хийсний үр дүнд сургалтын агуулга, хэлбэрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн Авлигатай тэмцэх газар, Баянгол дүүргийн прокурорын газар, Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс, Хэрэг бүртгэх албаны ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой байв.

Сургалтыг оролцоонд тулгуурласан аргаар лекц, хэлэлцүүлэг, дүн шинжилгээ хийх хэлбэрээр алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн багш нар заасан юм.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610551
0 эможи

Зочин
2019-11-15 14:26
ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up