COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэргийн хуваарьт өөрчлөлт орлоо

2019 оны 11 сарын 15

Arslan.mn

Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд зорчих галт тэрэг 21 цаг 30 минутад хөдлөх буюу өвлийн цагийн хуваарьт шилжлээ.

Өмнө нь 18 цаг 35 минутаас зорчдог байсан нь иргэдэд багагүй хүндрэл учруулдаг байсан аж. Учир нь оройн 18 цагт явсан галт тэрэг маргааш өглөөнийхөө 5 цаг 55 минутад Улаанбаатар хотод очдог байжээ. Иймд иргэд цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг удаа дараа хүссэний дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарийг энэ сарын хоёрноос өвлийн цагийн хуваарьт шилжүүлсэн байна.

Ингэснээр орой 21 цаг 30 минутад Эрдэнэтээс хөдөлсөн галт тэрэг маргааш өглөөнийхөө 7 цаг 55 минутад Улаанбаатар хотод очно. Эрдэнэт-Улаанбаатар чиглэлд өдөрт 1000 орчим иргэн галт тэргээр зорчдог байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610548
0 эможи

Зочин
2019-11-15 14:26
keyboard_arrow_up