COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сэлэнгэ аймаг руу бага оврын онгоц ниснэ

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр болсон Удирдах ажилтны мэдээллийн цаг дээр Сэлэнгэ аймагт бага оврын онгоц буулгах болж буй мэдээллийг аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

Тэрээр ИНЕГ болон Зам, тээвэр хөгжлийн яамны саналыг хүлээн авч ирэх сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төвд онгоц буулгахаар болсон гэв. Уг онгоц нь 9 хүний багтаамжтай бөгөөд долоо хоногт гурван удаа буух аж. Энэхүү онгоц буух талбайг бэлтгэхдээ хуучин онгоц бууж байсан талбайгаа ашиглан зассан бөгөөд хөрөнгө мөнгөний асуудлыг аймаг өөрөө шийдвэрлэж, инженер техникийн асуудлыг ИНЕГ-аас зохион байгуулан ажиллах гэнэ. Улаанбаатар хот хүртэлх авто замын асуудал хүндрэлтэй байгаа энэ үед, тэр дундаа Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр энэхүү алхмыг хийж байгаа ажээ.  

Эрүүл мэндийн салбарт яаралтай тусламж дуудах, хүнд өвчтөнийг тээвэрлэх үед уг онгоцыг захиалан ирүүлэх боломжтой юм. Нислэгийн үнэ тарифын тухайд ИНЕГ-аас тодорхой үнэ тогтоох юм байна.

 

Эх сурвалж:  Монцамэ агентлаг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610501
0 эможи

Зочин
2019-11-15 02:25
keyboard_arrow_up