COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Есөн албан тушаалтан улсад 590 сая төгрөгийн ХОХИРОЛ учруулжээ

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

АТГ, Татварын ерөнхий газартай хамтран сэжигтэй ХОМ-ийн эздийг шалгаж байгаа билээ.  Тэгвэл энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 400 орчим мэдүүлэгт хяналт, шалгалт явуулсан байна.

Үүнээс орлого нь хэт нэмэгдсэн, их хэмжээний хөрөнгө борлуулсан. татвараас зайлсхийсэн зэргээр түүвэрлэж, нэр бүхий есөн албан тушаалтны асуудлыг судалж Татварын ерөнхий газарт шилжүүлжээ. 

Энэ есөн зөрчил улсад 590 сая төгрөгийн хохирол учруулсан аж.

Түүнчлэн татвараас зайлсхийсэн, ХОМ-ээ худал мэдүүлсэн зөрчилд АТГ-аас 42 сая төгрөгийн акт тавьжээ. Мөн 30 гаруй албан тушаалтанд хариуцлага тооцсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610477
0 эможи

АТГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up