COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН боллоо

2019 оны 11 сарын 13

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар болон сум дундын Цагдаагийн хэлтэс хамтран тус аймгийн Алтай, Булган, Үенч, Цэцэг, Мөст сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүдтэй 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд дээрх сумдад гарсан гэмт хэрэг, зөрчлийн хэргийн тоон мэдээ, шийдвэрлэлт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийж, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны эхний 11 сарын байдлаар хийсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дүгнэсэн байна. Мөн Алтай, Мөст сумдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн зарим бүтээлч ажлуудыг танилцуулж, 2020 онд хийх ажлынхаа бодлого, чиглэлийг тодорхойлжээ.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Дэвжээ-2” тэмцээнийг мөн үеэр зохион байгуулсан бөгөөд Мөст, Булган, Алтай сум эхний гурван байранд орсон байна.

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610447
0 эможи

Зочин
2019-11-13 22:30
keyboard_arrow_up