COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Титан бамбай” компанийн харуулын ажилтны цогцос ХЯТАД ЭЗЭНТЭЙ уурхайгаас нэг сарын дараа олдлоо

2019 оны 11 сарын 13

Arslan.mn

-Хүний нөөцийн судалгаа, ажилтны анкетгүй хоёр компанийн маргаан дунд мартагдсан магадгүй хүний амь-

Дундговь аймгийн Өндөршил суманд 50 настай эрэгтэй н.Эрдэнэ-Очир учир битүүлгээр амиа алджээ. Тодруулбал, энэ сарын 6-нд хүн нас барсан тухай дуудлагыг тус сумын малчин хэсгийн цагдаад өгсөн байна. Үүний дагуу аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч н.Лхагважаргал газар дээр нь ажилласан аж. Хохирогчийг “Эм Ди Эф И” компанийн ажилчин гэж таамаглаж байсан боловч тус компанитай гэрээгээр ажилладаг “Титан бамбай” компанийн харуул, хамгаалалтын ажилтан байсан ажээ. Түүний талаар “Нас бараад сар орчим хугацаа өнгөрсөн” хэмээх мэдээлэл цахим орчинд тарсан юм. Бид энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авахыг зорилоо. 
Болсон үйл явдлын талаар Дундговь аймгийн Өндөршил сумын ИТХ-ын дарга У.Алтанхүүгээс тодруулахад “Хүн нас барсан талаарх мэдээлэл энэ сарын 6-ны 11.30 цагийн орчимд нутгийн малчнаас ирсэн. Энэ хүний гэр бүл, төрөл төрөгсөд гэж манай сумд байхгүй. Дорноговь аймгийн гаралтай, Баянзүрх дүүрэгт оршин суудаг байсан хүн юм билээ” хэмээв.   Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Талийгаач юунаас болж амь насаа алдсан, бусдын гарт хөнөөгдсөн үү гэдгийг шалгаж, тогтоохоор ажиллаж байна. Удахгүй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр бүх зүйл тодорхой болно” гэв. Мөн Өндөршил сумын иргэд, ИТХ-ын тэргүүлэгчид “Эм Ди Эф И”  компани холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, үйл ажиллагаа явуулахыг нь эсэргүүцэж байгаа гэнэ. Тэрбээр  “Тус компанийг “Эхлээд техник, эдийн засгийн үндэслэлээ боловсруул, холбогдох байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ батлуулах шаардлагатай. Үүний дараа багийн Иргэдийн нийтийн хуралд танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсон хуулиа хэрэгжүүлж ажилла” гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн Тодруулбал, аймгийн Мэргэжлийн хяналтын газарт есдүгээр сарын 4-нд хүсэлт гаргаж, “Эм Ди Эф И” ХХК-нд албан шаардлага хүргүүлсэн. Тус компани ашиглалтын лицензтэй гээд үйл ажиллагаа явуулж байгаа. Ажилчдын, жонш буулгах талбай, ундны усны худаг гэсэн дэд бүтцээ шийдэж байх шиг байна.  Өндөршил сумын ИХТ-ын зүгээс тус компанийн үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг УУХҮЯ, Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн” гэв.
Бид тус хэргийн талаар Дундговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, хошууч н.Лхагважаргалаас тодруулахад “Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул аймгийн Прокурорын газрын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Харин Дундговь аймгийн Өндөршил сумын хэсгийн цагдаа  Э.Ууганбаатар “Энэ сарын 6-нд нутгийн малчин дуудлага өгсөн. Дуудлагын дагуу Дундговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаагч ирж шалгасан. Хүмүүс цогцосыг сар гаруй болсон гэж яриад байна. Яг харахад сар хүрээгүй болов уу гэмээр байсан. Хэрэг мөрдөн байцаах шатанд явж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгийг хэлж байлаа. 

Эд хөрөнгөө хэнээр мануулснаа мэдэхгүй “Эм Ди Эф И” ХХК

Хохирогч н.Эрдэнэ-Очирын  талаар “Эм Ди Эф И” ХХК-ийн хүний нөөцийн мэргэжилтнээс тодруулахад “Яг одоогоор манайд харилцах утас, ажилтны анкет гэж юу ч байхгүй байна. Тийм болохоор би мэддэг хүнээс нь асууж тодруулаад эргээд мэдээлэл өгье” хэмээв. Хоёр цагийн дараа дахин холбогдоход “Одоохондоо ярилцаагүй, тодруулаагүй байна. Манайхтай гэрээгээр ажиллаж байгаа “Титан бамбай” ХХК-тай ярилцаад буцааж залгая” гэсэн боловч дахин ярьсангүй.  Хэдий гэрээгээр ажиллаж буй өөр компанийн ажилтан боловч тус компанийн объект, үйл ажиллагааг хамгаалж буй хамгаалагч учир “Эм Ди Эф И” ХХК нь хохирогчийн талаар мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл тус компанийн хүний нөөцийн мэргэжилтэн өөрийн ажилтнаа аль сургуульд ямар мэргэжил эзэмшсэн, ажил мэргэжлийн ямар туршлагатай, хувь хүний хувьд зан чанарын ямар онцлогтой вэ гэдгийг огт мэдэхгүй байгаа нь хачирхалтай.
 Нэгэнт тус компанийн ажилтан биш учир бид н.Эрдэн-Очирд ажил олгосон “Титан бамбай” ХХК-ийн холбогдох албан тушаалтнаас энэ талаар тодруулахад “Ажлын байраа эзгүй орхиод явчихсан. Манай компанийн зүгээс сураггүй алга болсон даруйд нь хайж эхэлсэн. Мэдээж ажилтан нь алга болчихоод байхад хайлгүй яахав. Анкет бөглөхдөө гэрийн хаяг бичээгүй, эхнэрийнх нь дугаар байсан боловч холбогдохгүй байсан. Н.Эрдэнэ-Очир нь манай байгууллагад ажилд ороод хоёр хонож байсан бөгөөд Өндөршил сумд ажиллахаар явсан. Жолоо барьж байгаа болохоор ярих боломжгүй байна. Орой завтай болоод ярье” хэмээгээд утсаа таслав.  

Мэдээлэл өгөх ажилтангүй “Эм Ди Эф И” ХХК 

Бид тэнцвэрт мэдээлэл хүргэх зорилгоор “Эм Ди Эф И” ХХК-ийн гэх тодотголтой хэд, хэдэн албан тушаалтантай холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм. “Эм Ди Эф И” ХХК нь 2011 онд гадаад худалдаа эрхлэх, ашигт малтмал олборлох, ашиглах, баяжуулах үндсэн чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани аж. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2012 онд жонш бутлан ангилах цех байгуулжээ. Улмаар өнөөг хүртэл ФК-75 хувь болон түүнээс дээш агуулгатай жонш хуурай аргаар бутлан, ангилж 1-1.5 тонноор савлаж БНХАУ болон БНСУ руу экспортонд гаргаж байгаа юм. Компани үндсэн 12 ажилтантай бөгөөд төв оффист дөрөв, Дундговь аймгийн Хулд сумд хоёр, Өндөршил сумд нэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд  таван ажилтантай. “Эм Ди Эф И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Энхбат, ерөнхий инженерээр Б.Батбаяр нар ажилладаг байна. 

“Эм Ди Эф И” компанийн зөрчил дутагдал

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Сүмбэр  сумын I багт үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Эф И” ХХК-д хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, газар геодези зураг зүйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. 
Шалгалтын явцад нийт 20 зөрчил илэрсэн бөгөөд тус аймгийн МХГ зөрчил дутагдлаас үүсэж болзошгүй эрсдэлийг хэрхэн арилгах талаар газар дээр нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, 22 заалт бүхий таван албан шаардлага хүргүүлж, 1.6 сая төгрөгийн нөхөн төлбөрийн акт нэгийг тогтоон, биелэлтийг тооцон ажилласан байна. Хяналт шалгалтыг “Ажилтны нийгмийн хамгааллыг шалгах”, “Хөдөлмөрийн харилцааг шалгах”, “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах”, “Үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах”, “Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг шалгах” хяналтын хуудсуудаар гүйцэтгэсэн аж. Гэвч тус компани хөлсөөр ажиллах гэрээт ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулаагүй, нийгмийн даатгалын шимтгэл ногдох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тайлагнаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг төсөвлөөгүй, цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, байгаль орчны аудитаар өгсөн зөвлөмжийн дагуу сөрөг нөлөөллийг бууруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, бие засах газар нь стандартын шаардлага хангаагүй, хөрсний шинжилгээг хүнд металл, нян, химийн бохирдлын үзүүлэлтүүдээр, агаарын чанарын үзүүлэлтийг нарийн болон том ширхэгт тоосонцорын үзүүлэлтүүдээр тогтмол хийлгэдэггүй зэрэг алдаа дутгадлыг гаргажээ. 
Бид хэн нэгнийг буруутгах гэсэнгүй. Мэдээллийг тэнцвэртэй байдлаар хүргэлээ. 

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610429
0 эможи

Зочин
2019-11-14 11:21
ajiliin baira hayad yavsan nuhur l bj dee. Um nani bad mi hum
Зочин
2019-11-13 22:23
mongol emegtei
2019-11-13 13:46
Oron geriinhen n haidaggui yumuu! ezengui uls oron bish shde
keyboard_arrow_up