COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эх орон дуудаж байна” гэх жагсаалын үеэр согтуу жагсагчид юунд хүргэв

2019 оны 11 сарын 13

Arslan.mn

"Эх орон дуудаж байна” нэртэй жагсаал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болов. Уг жагсаалын утга нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц эх орны газар шороо бүрэн бүтэн байдлаа алдсан, ард түмний эрх олон байдлаар ноцтой зөрчигдөж байна, улс төр эдийн засгийн байдалд мухардал орлоо гэх зэрэг томоохон асуудлуудын хөндсөн билээ.

-СУРВАЛЖИЛГА БЭЛТГЭЖ БАЙСАН СЭТГҮҮЛЧИЙН ӨГЗӨГТ ХҮРЧЭЭ-

Харин тэд ард түмний бэлэгдэл болсон Төв талбай дээр архидан согтуурч элдэв хараалын үг урсгаж, жагсаал болж байгаа гэх үйл явдлыг сурвалжлан нийтэд хүргэхээр очсон нэр бүхий сэтгүүлчийн өгзөг рүү алгадах зэрэг байж боломгүй үйлдлүүдийг гаргасан байна. Мөн Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайханыг ордон орохоор очиход нь элдвээр хэлж харааж бүгд дайрч доромжилсон үйлдэл гаргасан юм. Тэрээр энэ талаар дургүйцлээ илэрхийлэн өөрийн цахим хуудаснаа “Учиртай жагсахыг сануулан пост оруулсан байсан юм. Тэрээр мөн бичихдээ “Тэд нар үг хэлсэнгүй гэж новш, урвагч, гөлөг гэх мэтээр хараалаа. Зарим нь халаас хүртэл тэмтэрч байна. Өөрөөр боловсон зөв жагсах хэрэгтэй” гэжээ.

Түүнчлэн тухайн өдрийн оройн 6 цаг орчимд “Эх орон дуудаж байна” нэртэй жагсаалд оролцогчид Төрийн ордныг тойрч байх үеэрээ хоёр талыг хаалгыг бүслэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин ордонд дотор байсан нийт ажилчид болон сэтгүүлч нар гарч чадахааргүй нөхцөл байдалд хүргэсэн аж. Жагсаалд оролцогчид ордныг бүслэсэн даруйдаа төв замыг хаахыг дотроосоо нэг нь үүрэгдэж энэ нь дэмжигдээгүй өнгөрсөн гэх.

Тэр ч бүү хэл архи ууж хөлчүүрхсэн жагсагчид Төрийн ордны хашааг эвдэлж орохыг бусаддаа уриалан турхирч байжээ. Энэ үеэр тэд эх орныхоо төлөө тэмцэж байна гэх нэрийн дор нийгмийн эмх замбараагүй байдлыг үүсгээд авсан.

 

-ХОЙЧ ИРЭЭДҮЙ ҮЕДЭЭ СОГТУУ ЖАГСАГЧИД МУУГААР НӨЛӨӨЛНӨ-

Эх орны нэр барьж жагсаал хийж болчимгүй авир гаргаж байгаа нь иргэдийн дургүйг хүргэж эхлээд байгаа билээ. Мөн иргэд хойч ирээдүй болсон хүүхэд залууст хүргэж буй хор хөнөөл их учир хараал хэлж, архидан согтуурч жагсах нь тэдний өөрсдийнх нь хийрхэл гэх байдлаар хандаж эхлээд буй. Тэрхүү жагсаалд олноо тэмцэгчид хэмээн өөрсдийгөө алдаршуулж багагүй дургүйцлийг нь хүргэдэг нилээн хэдэн хүмүүс байсан юм.

Нөгөөтэйгүүр төв талбай дээр архидан согтуурсан жагсагчид бүх иргэдийг нэгдэхийг уриалсан ч иргэд нэгдээгүйд тэд ихээхэн дургүйцсэн бололтой.

Өчигдөрхөн тэд нэгдэж бүхнийг өөрчилнө, бид өөрчилнө гэж ёс зүйгээ бүдүүлэг байдлаар жагссан  тэмцэгчид өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж жагсаалыг тарах тушаал өгсөн хүн нь нөгөө хэдийгээ муулж нийтэд зарлаж байна. Энэ нь тэдний нэгдэж хийх тэмцэл нь төгсөж байгааг харуулах мэт. Иргэдийн дунд буруу үзэл, хандлага түгээж өөрсдийн бүдүүлэг зан авираа нийтэд хүргэх нь тэдний шинэ үеийн тэмцэл бололтой. Согтуу жагсагчдын хэлсэн хийрхэл ямар асуудлыг шийдэж чадах вэ. Ард иргэдийн боловсрол дээр тоглолт хийж тархи угаалт дээд цэгтээ хүрсэн өнөө үед дээрх жагсагчид хачир нэмсээр байна.

 

-НИЙТИЙН АМГАЛАН ТАЙВАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛАХАД ТУРХИРСАН БОЛ 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛТАЙ-

Энэхүү бусармаг үйлдлүүд нь Монгол улсын нийтээр дагаж мөрдөх олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа хэрэг билээ.

Эрүүгийн тухай хуулийн20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах 1.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж; 2.2.бусдын эд хөрөнгийг дээрэмдэж; 2.3.галдан шатааж; 2.4.бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж; 2.5.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

19.2 дугаар зүйл.Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах 1.Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610420
1 эможи

keyboard_arrow_up