COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Л.Дүгэржав: Монгол Улс Антарктид тивд судалгааны баазтай болно

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

ШУТИС-ийн "Антарктид судлал"-ын төвийн захирал, профессор Л.Дүгэржав Антарктид тивд долоо дахь удаагаа судалгаа хийх талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Профессор Л.Дүгэржав "Энэ удаагийн экспедиц онцлогтой. Өчигдөр Ерөнхийлөгч Болгарын экспедицийн хамт олонд төрийн далбаагаа гардуулж өгсөн. Энэ нь шинэ газрын төлөөх тэмцэл гэсэн үг.

Бид судалгаа шинжилгээ хийх эрхтэй болж өөрийн гэсэн судалгааны бааз, хөтөлбөртэй болох шаардлага тулгарсан. Антарктидын гэрээнд 54 орон гарын үсэг зурснаас 29 нь өөрийн гэсэн баазтай. Бид өөрийн гэсэн баазтай болж байна. Бид тэндээ геологийн зураглалын ажлыг хийж, автомат загварын станцыг суурилуулсан. Удахгүй бид зургаан хүн амьдрах сууцтай болно.  Одоогийн байдлаар нэг удаад гурваас дөрвөн хүн л нэгэн зэрэг байрлаж ажиллах боломжтой байгаа. Жилд дунджаар 5000 орчим хүн ажилладгаас одоо зуны улиралд нь 4000 орчим хүн ажиллаж байна. Бид өнөөдрийг хүртэл сонирхол, танин мэдэхүйн үүднээс хандаж байсан бол одоо жинхэнэ судалгааны журмаар ажиллах боломж бүрдэж байна" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610403
0 эможи

Зочин
2019-11-13 03:36
зочин
2019-11-12 17:43
Баяр хүргэе урт наслаж хийсэн үйл хэргийнхээ үр дүнг заавал үзэж шавь нараа сайн бэлдээрэй эрдэмт хүн минь.Танд сайн сайхныг хүсэн ерөөе.
keyboard_arrow_up