COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СОШИАЛ ТРЕНД: НДШ ба ОЛОН НИЙТ

2019 оны 11 сарын 12

Arslan.mn

Ажил хийвэл ам тосодно, гар хөдөлбөл ам хөдөлнө гэдэг зүйр үг утгаа алджээ.

Учир нь...

Олон улсын валютын сан 2016 онд манай улсыг Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хамруулахдаа төсвийн орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэр олохыг зөвлөсөн. Ингэхдээ олон улсад ашигладаг өв залгамжлалын болон үл хөдлөх хөрөнгийн татварыг шинээр бий болгох нөхцөл танай улсад хэдийнээ бүрджээ хэмээн сануулсан байдаг.

Харин манай эрх баригчид үүнийг нь сонссон ч сонсоогүй дүр үзүүлж, нүдээ анин чичирсээр хадгаламжийн хүүгийн орлого, суудлын автомашин, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг долоон төрлийн татвар нэмэгдүүлэхээр болсон. 

Одоо тэд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх саналыг 2020 оны төсвийн төсөлд тусган, парламентаар хэлэлцүүлж байна.

Төсөв энэ чигээрээ батлагдвал ажил эрхлэгчид цалингийнхаа 26 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөх юм.

Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая төгрөгийн цалинтай хүн 125 мянган төгрөг хувиасаа, байгууллагаас нь 135 мянган төгрөг нийгмийн даатгалд өгнө.

Үүн дээр хүн амын орлогын албан татварт 87.5 мянгыг төлөөд, гар дээрээ 787.5 мянган төгрөг авна. Нэг сая төгрөгийн цалинтай хүн нийт цалингийнхаа 21.3 хувь буюу 212.5 мянгыг улсад тушаана гэсэн үг. Ажил олгогчийн төлснийг нэмбэл 347.5 мянган төгрөг босно. Тухайн хүнийг ажиллуулж буй байгууллага ажилтандаа их цалин өгөхийнхөө хэрээр өндөр татвар төлөх нь шийтгэл гэмээр.

Тиймээс ч ажил хийж байгаа иргэд, тэр дундаа залуучуудын олонх нь НДШ төлснөөс тэр мөнгөө банкинд хадгалуулсан нь дээр гэсэн хандлага давуу болсон нь энэ тогтолцоонд шинэчлэл хийх хэрэгтэй болсныг харуулж байна.

Нийгмийн даатгал бол татвар биш. Энэ бол хөдөлмөрлөж байгаа хүн ирээдүйдээ нөөж байгаа хөрөнгө оруулалт. Гэвч өнөөдрийн үйлчилж байгаа хууль тогтоомж, тогтолцоогоор насаараа хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн хүн өтлөх насандаа амьдралын энгийн хэрэглээнд шаардагдах тэтгэврийг тогтоолгож чадахгүй байгаад асуудал бий...

Энэ талаар сошиалд хүмүүс юу гэв?

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
610388
4 эможи

Зочин
2019-11-13 03:35
keyboard_arrow_up