COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Албаны автомашинаар хүүхдээ хүргэдэг зөрчлүүдийг илрүүлэв

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

Төрийн албаны зөвлөл Цагдаагийн ерөнхий газартай хамтран Улсын нэгдүгээр сургууль, Орос Монголын хамтарсан гуравдугаар сургууль, "British school of English", "Орчлон" зэрэг таван сургууль дээр төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхэд гэнэтийн шалгалтыг өнөөдөр /2019.11.11/ хийв.

Энэхүү шалгалтаар Төрийн албаны тухай хуульд "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-ээр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон" гэж заасны дагуу төрийн албан хаагчид албаны автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж буй эсэхийг шалгав.

Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрчээ. Тухайлбал, Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр дараах төрийн албаны автомашинуудаар хүүхдээ хүргэсэн зөрчлүүд илэрчээ.

  • Тагнуулын ерөнхий газар 07- 22 УНҮ
  • Гадаадын иргэн харьяатын газар 77- 66 УБҮ
  • Засгийн газрын авто бааз 01-19 УБЗ
  • Тагнуулын ерөнхий газар 06-33 УБҮ
  • Засгийн газрын авто бааз 09-58 УНҮ
  • Иргэний нисэхийн ерөнхий газар 02-83 УБҮ
  • Авлигатай тэмцэх газар 01-94 УБҮ
  • Эрдэнэс таван толгой 56-33 УНО
  • НЗДТГ 06-95 УНҮ
  • Засгийн газрын авто бааз 08-87 УБҮ
  • Улаанбаатар төмөр зам 02-45 УБЗ

Энэ нь зөвхөн нэг сургууль дээр илэрсэн зөрчил бөгөөд хяналт шалгалтын нэгдсэн дүнг Төрийн албаны зөвлөлөөс тун удахгүй танилцуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610368
3 эможи

ц
2019-12-07 00:39
Шалгалтын үеэр Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудаар хүүхдээ сургуульд нь хүргэж байгаа зөрчил илэрсэн. Тэдгээрээс ГЕГ-ын Зөрчлийн хэлтсийн дарга Б.Онон, ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Н.Мягмар, Монгол Улсын баатар Гүррагчаагийн хүү Г.Батбаяр, Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн хэлтсийн дарга Д.Болд, Шадар сайд Ө.Энхтүвшингийн ажлын албаны машиныг Зариг.мн сайт нэрлэн бичжээ.
Иргэн
2019-11-16 12:15
Яагаад хүүхдээ хүргэж өгч болохгүй гэж арай дэндүү туйлшрах юм а
Зочин
2019-11-12 08:44
ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЧУХАЛ гэвч албаны машин хувьдаа хэрэглэж байгаа эрхтэн даррхтанууд бүгд өндөр цалин хангамжтай, төрийн хайр халамжыг байнг хувийн хэрэгцээнд зувшдаг. Таксины мөнгө гаргавал "ҮХЛЭЭ ТЭД"
Зочин
2019-11-11 21:46
зочин
2019-11-11 21:35
Энэ засгийн газрыг огцруулах хэрэгтэй. Нэгэнт захирч чадахгүй бол Ю
Zohcin
2019-11-11 19:40
Setgel taivan ajlaa hiij chadahgyi shyy dee 3 tsag bolood l huuhdee avhaar gyih bolj bna uu.bodoh l aduudal
ХАА
2019-11-11 17:14
ОБЁГ УБ ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА НАР НЬ ГАЛБН БОЛОН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР АЛБАН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХ ЁСТОЙ АВТО МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД УНАЖ БНА. БАЙЦААГЧ НАР НЬ ӨӨРИЙН ХУВИЙН МАШИН БОЛОН ТАКСИГААР АЖИЛАА ЯВУУЛСААР БНА. ТЭДЭНД АЛБАНЫ МАШИНЫГ НЬ ХЭРЭГЛҮҮЛЖ ӨӨРСДӨӨ ХУВЬДАА УНАХАА БОЛЬ. ИЧДЭГГҮЙ ЮМУУ. ОНЦГОЙН ЗАХЫН НЭГ БАЙЦААГЧАИС АСУУГААРАЙ.
zochin
2019-11-11 15:44
Нийслэлийн харьяа бүх төрийн байгууллагын дарга, хурган дарганцарууд улсын автомашинуудыг эхнэр хүүхэддээ хэрэглүүлдэг, 2012 оноос эхлээд АН-ынхан, одоо МАН-ынхан ямар ч ялгаагүй, өлөн царайлсан хөгийн гарууд байдаг ш дээ, сайн шалгаад, бүх зурагтай нь тавь л даа, ийм увайгүй байдал гаргаж байгаадаа огтхон ч гэмшдэггүй
keyboard_arrow_up