COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: ЖДҮХС-аас авсан зээлээ ӨНДӨР ХҮҮТЭЙ хадгалуулсан 8 ААН-ийг зарлалаа

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

УИХ-ын найман гишүүн ЖДҮХС-гаас зээл аван өндөр хүүтэй хадгалуулж байсан мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү "  “ЖДҮХС-тай холбоотой найман гишүүн гэсэн мэдээлэл тараад байгаа. УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долоодугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн.  

Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг. 

Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоогдсоныг шалгаж байгаа. Найман УИХ-ын гишүүн гэдэг зүйл байхгүй. 

Үүнээс гадна авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэг тусдаа байгаа. Энэ нь бага хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан асуудал юм. Үүнд 

  •  “Уран Сэлэнгэ” ХХК
  • “Цагийн эрч” ХХК
  • “Грийн тауэр” ХХК
  • “Намжсод” ХХК
  • “Цамбагарав трейд” ХХК
  • “Эс Эл Эм И” ХХК
  • “Жигүүрт хөсөг” ХХК
  • “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан.

Эдгээр хүмүүс ажил нь бүтээгүй учраас мөнгө байлгаж байхаар өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэж тайлбар өгсөн. Энд мөнгө угаах гэмт хэрэг гэдэг асуудал яригдаагүй. Мөнгө угаах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгасан. Ийм асуудал тогтоогдоогүй." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
610357
4 эможи

Зочин
2019-11-11 21:42
зочин
2019-11-11 13:34
худал үнэн нь мэдэгдэхгүй баахан попорсон улсуудын амаар олон оронтой тоо яриад зарлаад түүнийгээ шийдэж чадахгүй байхлаар авилгад идэгдсэн,түүнийгээ шийддэггүй хэмээн гадаад оронд харагдаад бхлаар саарал жагсаалтанд оролгүй яахав дээ.Худлаа нам хооронд бүлэглэл хоорондын өс хонзонгийн хойноос хөөцөлдөж цаг нар ,хөрөнга мөнгө барахаа болиул яасийн бэээ
keyboard_arrow_up