COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АТГ: Улсад учирсан хохирлын дийлэнх хувь нь Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 7.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Авлигатай тэмцэх газраас сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хийв.

Тэрбээр "Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12,078,285,989,959 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,627,356,525 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136,869,098,344 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг ихээр нэмэгдээд байгаа гэж тайлбарлах нь буруу. Харин хэд хэдэн хэргийг шалгах явцад тогтоосон хохирлын хэмжээ их байгаа. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирол гэдгийг зөвөөр ойлгох хэрэгтэй." гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610350
0 эможи

Зочин
2019-11-11 21:39
зочин
2019-11-11 13:24
худал үнэн нь мэдэгдэхгүй баахан попорсон улсуудын амаар олон оронтой тоо яриад зарлаад түүнийгээ шийдэж чадахгүй байхлаар авилгад идэгдсэн,түүнийгээ шийддэггүй хэмээн гадаад оронд харагдаад бхлаар саарал жагсаалтанд оролгүй яахав дээ.Худлаа нам хооронд бүлэглэл хоорондын өс хонзонгийн хойноос хөөцөлдөж цаг нар ,хөрөнга мөнгө барахаа болиул яасийн бэээ
ИРГЭН
2019-11-11 12:58
ЭНЭ ЮУ Ч БИШ.ЭХ ОРНОО ГАЗАР ШОРООГОО ЗАРСАН УРВАГЧ ХУЛГАЙЧУУДЫН ХИЙСЭН НЬ ИЛҮҮ ТОМ ХОХИРОЛТОЙ.ТИЙМ ХҮМҮҮС ЗҮГЭЭР ЯВААД БАЙГААГ ХАРАХАД 49%-ИЙНХАН ЯАХ Ч ҮГҮЙ.
Зочин
2019-11-11 11:55
Ямар олон оронтой тоо харагдаж байнаа лав л сургуульд заалгаж байгаагүй тоо байна.....................
зочин
2019-11-11 11:23
маш сайн ойлгож мэдэж авлаа.одоо харин хурдан шийдвэрлээд хохирлыг бүрэн төлүүл. олигтоохон наад идэгсэдийн мах ясанд ни шингэтэл мэдэгдтэл шийтгээд өг хамаатан саданг ни шийтгэлд хамруул тэгж байж л жаахан эмээдэг болно хамт олны хүмүүжил сайн нөлөөтөй байдаг шүү
keyboard_arrow_up