COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Мансууруулах бодисгүй МОНГОЛЫН ТӨЛӨӨ

2019 оны 11 сарын 11

Arslan.mn

Хүн төрөлхтний хамгийн том айдыг нэг нь хар тамхи. Учир нь хар тамхи, мансууруулах бодис нь эрүүл нийгмийг ялзруулж, нийгмийн эд эс болсон хүмүүсийг өөрөөсөө бүрэн хараат болгодог. Хар тамхи хаана байна, тэнд мансуурал, донтолт, биеэ үнэлэлт, мөнгө угаах, хүний наймаа , хүчирхийлэл зэрэг аль болохгүй, бүтэхгүй, хууль бус үйлдлүүд гарч байдаг. Манай улсад ч хар тамхины худалдаа, хэрэглээ бий болсон. Үүнтэй дэлхий даяар хэрхэн, яаж тэмцэж буйг та бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, орон орны бодлого шийдвэр, олон улсын төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан мэдэх болсон. Харин Монгол Улс хар тамхитай хэрхэн тэмцэж буйг хараахан анзаардаггүй байх. Энэ удаа бид Монгол Улс хар тамхитай хэрхэн тэмцэж буйг харуулахыг зорилоо. 

Эрүүл мэндийн хичээл жилд 33 цаг ордог 

Сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхэд, сургуулийн сурагчид хар тамхинд донтох, хууль бус наймаанд гар бие оролцох тохиолдол гарах болсон. Энэ нь бусдын дарамтад орох, найз нөхдийн уруу таталт зэргээс шууд хамааралтай аж. Эрүүл мэндийн хичээл ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт орсон нь хар тамхины хор хөнөөлийг багаас нь таниулж, мансууруулах бодисыг жигшүүлж, урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Боловсролын салбар хар тамхитай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ямар үйл ажиллагаа явуулж буйг Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн секторын эрхлэгч А.Энх-Отгоноос тодруулахад “Боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл үндсэн зургаан сэдэвт багтан ордог. Тодруулбал, IV-XII ангид долоо хоногт нэг удаа буюу нэг хичээлийн жилд 20-33 орж байна. Мөн хувийн эрүүл ахуй, орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж  гэсэн үндсэн зургаан сэдвээр эрүүл мэндийн хичээл зааж байна. Үүнээс Сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил сэдвүүдэд хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийн тухай сурагчдад зааж байгаа” гэв. 
Сэтгэцэд нөлөөт эмийн хор уршгаас иргэдийг хамгаалж байна

МХЕГ эмчийн зөвшөөрөлгүй эм олгодог, олон улсад худалдаалах эрхгүй, гарал үүслийн бичиггүй эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нууцаар борлуулах тохиолдлыг илрүүлж, түүнийг хураан холбогдох байгуулагад шилжүүлж буй нь хар тамхитай тэмцэж буй нэгэн хэлбэр юм. “Энэ оны тоо баримт нэгтгэгдээгүй учир дүн мэдээ өгөх боломжгүй байна” гэдгийг албаны хүн онцолж байлаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай” хууль, эрх зүйн баримт бичгийн  хэрэгжилтэд  хяналт тавин ажилладаг.  Эм, биобэлдмэлийн хяналтын байцаагч нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн   бүртгэл, хуваарилалт, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, худалдаа, хэрэглээ, устгал,  хилээр нэвтрүүлэх импортын үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах шаардлага, тусгай нөхцөлийг хангасан агуулахын дүгнэлт гаргаж ажилладаг байна. Манай орны өргөн уудам нутаг дэвсгэрт мансууруулах үйлчилгээтэй ургамал ургадаг бөгөөд байгаль орчны хяналтын чиглэлээр тус ургамлыг устгах арга хэмжээнд хяналт тавидаг аж. Мөн МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн Эмийн хяналтын лабораторид мансууруулах болон сэтгэц нөлөөт эмэнд хими, физик, нян судлалын шинжилгээ хийж холбогдох байгууллагад хариуг мэдэгддэг гэнэ. 
Хар тамхитай тэмцэх чиглэлийн албан хаагчид сургалтад хамрагддаг

Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг нь Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэстэй хамтран судалгаа шинжилгээ, сургалт семинарын олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 1992 оноос хойш өнөөг хүртэл жил бүр хар тамхинд донтогч, шинээр хэрэглэгч болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд судалгаа хийжээ. Одоогоор хар тамхи хэрэглэгчдийг нийгэмшүүлэх, мансуурах, донтох эмгэгийг сэтгэл засах эмчилгээгээр тайлах үйл ажиллагаа явуулж буй. Мөн мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэсэн хүнийг таних, илрүүлэх, шаардлагатай арга хэмжээ авах, мансууруулах үйлчилгээтэй ургамал, мансууруулах бодисыг таньж, ялгах мэдлэг олгох сургалтыг Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод зохион байгуулсан. Цагдаагийн алба хаагчид хар тамхи, мансууруулах бодис болон түүнийг хэрэглэсэн хүнийг таних мэдлэг, туршлагатай байх ёстой гэсэн саналыг дэмжиж Хэв журмын болон Замын цагдаагийн 500 алба хаагчийг дээрх сургалтад хамруулсан аж. Мөн Дархан, Эрдэнэт, Улаанбатар хот, дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, хороодын нийгмийн ажилтан зэрэг 300 хүнд сургалтаар дамжуулан мэдлэг олгожээ. Сургалтын үр дүнд 800 гаруй төрийн албан хаагч хар тамхи, хэрэглэгчийн талаар мэдээлэл авч, гарын авлагад суурилсан онолын мэдлэгтэй болсон байна. 

Хэрэглэгч нь хохирогч байдаг учраас эмнэлэгт ханддаггүй

Хар тамхины хэрэглээ өндөр болсон манай улсад донтогчдоо эмчилж, нийгэмшүүлэх ганцхан эмнэлэг байдаг. Энэ нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв. Мансуурал, донтолтын үндсэн эмчилгээ нь сэтгэл засах эмчилгээ аж. Хэнийг ч албадаж  болохгүй учир зориод ирсэн тохиолдолд СЭМҮТ түргэн шуурхай эмчилгээнд хамруулдаг. Гэвч мансууруулах бодисын хэрэглээнд хамааралтай болсон, донтох эрсдэлтэй байгаа хүмүүс эмнэлэгт хандах нь цөөхөн. Учир нь хар тамхины хэрэглээ ихэвчлэн далд, нууц хэлбэрээр үйлдэгддэг. Тодруулбал, СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиник тасагт 95-98 хувь нь архи согтууруулах ундааны эмчилгээ хийлгэдэг  бол тав хүрэхгүй хувь нь сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис болон бусад хүчин зүйлтэй холбоотойгоор эмчилгээ хийлгэдэг байна. 
Улсдаа ганцхан байгаа эмнэлэг маань хар тамхи, мансууруулах бодистой хэрхэн тэмцэж буйг СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгаас тодруулахад “СЭМҮТ нь архи, тамхи, мансууруулах бодисын эмчилгээнд зориулсан 30 ортой Донтох эмгэг судлалын клиник ажиллуулдаг. Тус тасгаар 18-аас дээш насны хүмүүс хэвтэн эмчлүүлэх, поликлиник буюу гадуур эмчилгээ хийлгэж зөвлөгөө авч үйлчлүүлдэг. Манай улс  мансууруулах бодисын тухай ойлголт, зөвлөгөө өгөх ур чадвар, бусад тусламж үйлчилгээг сайжруулах олон талт үйл ажиллаагаа явуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багтай болж байна. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яам, СЭМҮТ болон бусад холбогдох байгууллага хамтарч олон улсын Коломбо хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж. Коломбо хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн сургалтад хамрагдсанаар олон улсын шалгалт өгч, гэрчилгээ авна. Үүний дараа үндэсний сургагч багш болж шат дараалалтай олон ажлыг зохион байгуулах юм. Мөн Эрүүл мэндийн яамны бодлогоор тодорхой тооны эмч нар Хятад, Тайланд, ОХУ-д мэргэжил дээшлүүлэх богино хэмжээний сургалтад хамрагдаж байна. Мансууралтай тэмцэх үйл ажиллагаа нь зөвхөн эрүүл мэндийн байгуулагын хийх ажил биш, бүх салбарын ажиллагаа чухал нөлөөтэй юм.  Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах нь илүү зөв гэсэн чиг хандлагаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч кино, нэвтрүүлэг, ярилцлага хийж байна” гэв. СЭМҮТ, БСШУСЯ-тай хамтран эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт сэтгэцэд нөлөөт мансууруулах бодисын хор нөлөөг таниулах агуулга оруулжээ. Үүний хүрээнд нийгмийн ажилтан, эрүүл мэндийн хичээлийн багш нарыг бэлтгэхэд чиглэсэн сургалтуудыг давтамжтай зохион байгуулж байгаа” гэнэ. 
 “Төрийн байгууллагын уялдаа холбоо, хамтын ажиллагаа дутмаг байна”

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас “Хар тамхигүй ажлын байр” гэх уриалгыг олон нийтэд гаргаад хоёр сарын хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагууд  албан хаагчдаа, сонгон шалгаруулалтаар судалж буй хүнээ мансууруулах төрлийн  бодис хэрэглэсэн эсэхийг нь улиралдаа нэг шалгадаг байх уриалгыг дэвшүүлсэн. Тус уриалгын үр дүнд далд хэрэглэгчдийг эрт илрүүлэх, хэрэглээг нь хязгаарлахад чиглэжээ. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүнийг төрийн алба, цаашлаад үндэсний хэмжээний компани, аж ахуйí нэгж байгууллагуудад  ажиллах, ажилд орох боломжийг хязгаарлах юм.  Мөн гадаадад суралцахад тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь хар тамхи хэрэглэдэг эсэхийг тестэлдэг  тогтолцоо бий болгохыг зорьж буй. Тус байгууллагын үйл ажиллагааны талаар Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямаас тодрууллаа. 
-Хар тамхи, мансууралтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар байгууллагатай хамтран ажиллаж байгаа вэ?
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүргийг цагдаа, гааль, эрүүл мэндийн байгууллагаас гадна холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын 2017 онд батлан хэрэгжүүлж буй Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон чиг үүргийн байгууллагуудын үүрэг, оролцоог зааж өгсөн байдаг. Тодруулбал, БОАЖЯ, ХХАХҮЯ мансууруулах үйлчилгээтэй ургамлын тархац, нөөцийг тогтоох, МХЕГ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, үйлдвэрлэл, зарцуулалт, хадгалалт, түүхий эдийн олборлолт, ургамлын тархцад хяналт тавих,  БСШУСЯ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс хүүхэд, залуусыг урьдчилан сэргийлэх мэдлэг олгох бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор ажиллаж байна.
 -Сүүлийн үед ямар үйл ажиллагаа зохион байгуулж байгаа вэ?
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны шийдвэр, Хууль зүй дотоод хэргийн сайдын энэ  оны аравдугаар сарын 24-ний өдрийн тушаалаар Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Дэд зөвлөлийг  байгуулсан. Тус дэд зөвлөлийг Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд ахлан ажиллаж байна. Өнөөдөр цагдаагийн байгууллага энэ төрлийн гэмт хэргийг илрүүлээд хуульд заасан хариуцлага тооцоод байдаг, харин иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох, хэрэглэгч болохоос урьдчилан сэргийлэх, хэрэглэгч, донтогч нарт үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, хорих ял эдлээд суллагдсан иргэдийг нийгэмшүүлэх гээд маш олон асуудал бий. Бүх систем зэрэг, жигд ажиллаж байж энэхүү гэмт явдал, нийгмийн сөрөг үзэгдэл, үр дагавартай үр дүнтэй тэмцэх, хүн ардаа хамгаалах учиртай.
-Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх цаашдын үйл ажиллагаа юу байх бол?
-Дэд зөвлөлөөс аливаа ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхдээ судалгаа, дүн шинжилгээнд суурилсан, чиг үүргийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоог хангаж зорилтот бүлэгт чиглэсэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг төлөвлөж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд гурван чиглэлийг эрхэмлэн ажиллана. Эхнийх нь  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлт, нийлүүлэлт борлуулах үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, хязгаарлах, хяналтад авах ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллана. Тэмцэх чиг үүргийн байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох ажлыг шуурхай болгож сэжигтэй бүлэг бөөгнөрөл, байр байгууламжийг илрүүлэх, тэдэнд цохилт өгч ажиллах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулахаар болсон. 

Хяналт шалгалт сайн байвал хил дамнасан хар тамхины наймаа зогсоно

Мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлын судалгаа
Гаалийн байгууллага 2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан нийт 15 удаагийн үйлдлийг илрүүлж, таслан зогсоосон байна.  Үүнд нийт 142 гр, 54 ширхэг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гэмт хэргийн эд мөрийн баримтаар хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Харин 2019 оны эхний есөн сарын байдлаар нийт есөн удаагийн тохиолдлыг илрүүлж, 4.5 кг мансууруулах бодисыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эдгээрт нийт таван иргэн холбогдсоноос нэг нь гадаадын иргэн байсан. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610343
0 эможи

зочин
2019-11-11 13:55
Монгол Улсын Гадаад Хэргийн Сайд ОФФШОРЧИН БОГТБААТАР Консулийн хэдэн хар тамхичдаа өөгшүүлсээр байх уу айн танай Консулынхан хар тамхиа борлуулсаар байгаа ш дээ
keyboard_arrow_up