COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Хангай уулархаг нутаг, говийн аймгуудад цас орно

2019 оны 11 сарын 09

Arslan.mn

Алтай, Хангайн уулархаг нутгуудаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч халтиргаа гулгаа үүссэн байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Өнөөдрийн 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгаар мөн цас орох ажээ.

Тодруулбал, нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Хангайн уулархаг нутаг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутгаар 5-10 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  3-5 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610280
0 эможи

Зочин
2019-11-09 19:07
keyboard_arrow_up