COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Галаас дөрвөн хүүхдийн амь аварсан С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг шагналаа

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Өнөөдөр Хүний эрхийн үндэсний комиссоос дөрвөн хүүхдийн амь нас аварсан иргэн С.Хишигдалай, Д.Баасандоо нарыг “Хүний эрхийн төлөө” тэмдгээр шагналаа. Уг шагналыг 100 мянган төгрөг дагалддаг аж. 

Arslan.mn

Хэргийг эргэн сануулбал,   энэ сарын 6-ныд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрээс 6, 7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.  Энэ талаар тэрбээр "Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал "Туслаарай" гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм. Үйлчлүүлж байсан хүн "Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна" гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6, 7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан" хэмээжээ.

Хүүхдүүдийг гаргасныхаа дараа тэрбээр эмнэлэг, цагдаа, онцгой байдлын байгууллагад дуудлага өгсөн байна. Гэр нь тэр дороо шатаж дууссан бөгөөд гал гарах үед 3-14 насны дөрвөн хүүхэд гэртээ байжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610250
1 эможи

Зочин
2019-11-09 14:35
100 хан мянгаар шагнаж байгаа юмуу
Зочин
2019-11-09 00:40
Зочин
2019-11-08 17:24
Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэг дээ. Мундаг 2 залууд баярлалаа. Сайн сайхныг хүсье
keyboard_arrow_up