COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Нигери, Монгол Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал хойшиллоо

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

Гадаад улсаас шуудангийн илгээмжээр их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн Нигери улсын иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Нигери улсын хоёр, Монгол Улсын нэг иргэнд холбогдох уг хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдрийн 13:30 цагт товлогдсон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлууллаа.

Arslan.mn

Нийслэлийн прокурорын газраас дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж улмаар шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг эргэн  сануулбал, 2019 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн дөрвөн иргэн, тэр дундаа сургалтын төвийн багш, 31 настай Адекола Олавасен нь 500 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхийг илгээмжээр манай улмын хилээр хууль бусаар нэвтрүүлснийг илрүүлж, баривчилсан. Түүний шуудан илгээмжээс ICE буюу “мөс” гэх төрлийн хар тамхийг хураан авсан байдаг.  

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
610249
1 эможи

Зочин
2019-11-09 00:41
зочин
2019-11-08 16:16
Сэжигийн балиар юмнуудыг яах гэж оруулдаг юм бэ. Африктаа хатаж үхэж байхдаа таарсан шаарнууд.
keyboard_arrow_up