COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Автомашин онхолдож, ХОЁР хүн машины төмөр эд ангид хавчуулагджээ

2019 оны 11 сарын 08

Arslan.mn

“Тоёота Камри” загварын суудлын автомашин өчигдөр /2019.11.08/ осолджээ.

Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын “Бүрдэнэ” багийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотоос тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Тоёота Камри” загварын суудлын автомашин осолджээ.

Автомашин онхолдож, төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид ослын газар очсон байна. Мөн тус сумын Цагдаагийн хэлтсийн зургаан алба хаагч тухайн газар ажиллаж, автомашинд зорчиж явсан дөрвөн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.  Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
610237
1 эможи

Зочин
2019-11-09 00:38
Зочин
2019-11-08 13:03
keyboard_arrow_up