COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШҮҮХ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг суллаагүй

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Б.Төгсбилгүүнд холбогдох эрүүгийн хэрэг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Б.Төгсбилгүүнд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай прокурор санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч сунгаж шийдвэрлсэн байна.

Яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр дуусч, мөн өдөр ШШГЕГазрын харъяа 461 дүгээр ангийн захиргаа прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг цааш үргэлжлүүлэх болон суллах тухай шийдвэр ирүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагч Б.Төгсбилгүүнийг сулласан байна.

Түүнчлэн хяналтын прокуророос яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 2 дугаар хугацааг сунгуулах тухай санал ирүүлсэнийг шүүх хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өмнө сунгасан 2 дугаар  хугацааг сунгах санал ирүүлсэн нь буруу гэж үзэж яллагдагч Б.Төгсбилгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид хуульд заасан хугацаанд буюу 3 хоногийн дотор хэргийн оролцогч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй болно.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610204
0 эможи

Зочин
2019-11-08 11:36
Зочин
2019-11-07 16:49
keyboard_arrow_up