COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦЭЦИЙН гаргасан МЭДЭГДЭЛ худал байсан уу

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа нислэгийн багийн гишүүнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдуулан Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг Өмнөд Солонгост саатуулан шалгаж байгаа. Өчигдөр түүнээс байцаалт авах хугацааг 10 хоног байхаар тогтож, энэ хугцаанд түүнд 10 хоног хилээр гарахыг хоригложээ.
 
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг яригдаж эхлэхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргасан билээ.

Уг мэдэгдэлд “ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм. Ийнхүү нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно. Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь  үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг  хариуцлагатайгаар мэдэгдэж байна." гэсэн байна.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдлаас харахад  хойно нь сууж явсан хүнийг бус Цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж, хилийн хориг тавилаа. Тэгэхээр хуулийн дагуу шалгагдаж тогтоогдоогүй асуудалд Цэц яаран худал мэдэгдэл гаргасан уу гэх асуудал анхаарал татаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
610197
1 эможи

шударга бай
2019-11-08 09:35
ЦЭЦийн мэдэгдэл гаргасан нөхөрт хариуцлага тооц. ГХЯамны сайд, УИХ ын дарга нар ч хариуцлага хүлээх ёстой. УЧРЫГ олоогүй л нэгнийгээ аврах гэж гүйх хэрэг алга
мэднэ та нарыг
2019-11-07 21:20
Адилхан болохоороо аргагүй шүү дээ
Zochin
2019-11-07 19:06
Цэцииг бүгдииг солиул таарна ямар муухаи зусарчид вэ яг дарагтаигаа адилхан
Иргэн
2019-11-07 17:12
Цэцийнхэн худлаа шийдвэр гаргах боломжтой , хараат бус гэдгээ харууллаа, нотоллоо.
Зочин
2019-11-07 16:06
Irgen
2019-11-07 15:55
Mongolchuudiig mallaj darlaj baidag shigee bolchimgui hudal medeelel taraasan nobody
keyboard_arrow_up