COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Таксины жолооч галаас хоёр хүүхдийн амь аварчээ

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай шатаж байсан гэрээс хүүхдүүдийг гаргаж, амь насыг нь аварчээ.

Тодруулбал, энэ сарын 6-ныд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрээс 6, 7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

Энэ талаар тэрбээр "Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал "Туслаарай" гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм. Үйлчлүүлж байсан хүн "Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна" гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6, 7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан" хэмээжээ.

Эх сурвалж: dnn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610180
3 эможи

zochin
2019-11-07 14:08
mundag bna shagnah heregtei
Зочин
2019-11-07 13:42
Зочин
2019-11-07 13:11
keyboard_arrow_up