COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгджээ

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Монгол Улсаас БНХАУ-ын Шанхай хотод суух Ерөнхий консулын газрын нээлт энэ сарын 6-нд болжээ.

Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хот болон Гуандун, Фүжянь, Жэжян, Аньхуй, Жянсү зэрэг мужид амьдарч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйл ажиллагааг түргэн шуурхай хүргэх боломж бүрдлээ. 

25 сая хүнтэй Шанхай нь хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт ордог. БНХАУ болон бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв Шанхайд жилд дунджаар 1000 шахам үзэсгэлэн яармаг болдгоос 300 гаруй нь олон улсын чанартай байдаг аж. Тус хотод гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610177
0 эможи

Зочин
2019-11-07 13:42
Зочин
2019-11-07 13:41
Зочин
2019-11-07 13:11
keyboard_arrow_up