COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Үндсэн хуулийн Цэцийн даргыг ХЭН ОРЛОХ вэ?

2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-д 10 хоногийн хилийн хориг тавиулаад байна. Солонгосын хэвлэлүүд орон нутгийн шүүхээс баривчлах ёстой гэж үзэж байгаа тухай мэдээлэл ч гарч эхэллээ. Ямартай ч Үндсэн хуулийн Цэцийн дарга 10 хоног эзгүй байх нь.

Тэгвэл энэ хугацаанд түүнийг хэн орлох вэ.

Цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлийн зургаад “Цэцийн даргын түр эзгүйд Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн Цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээс дээрх шаардлагыг Н.Чинбат гишүүн хангаж байгаа юм. Тэрээр хоёр дахь удаагаа Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Тодруулбал, 1998-2004 онд Цэцийн гишүүнээр ажиллаж байсан бол 2017 онд дахин томилогдсон. Харин бусад гишүүнийх нь тухайд анх удаа Цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаа хүмүүс юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610156
0 эможи

Зочин
2019-11-07 13:39
зочин
2019-11-07 11:02
хэн орлох вэ гэх юм.хэнээр дарга тавих вэ гэдэг л үнэнд ойртоно
keyboard_arrow_up